Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2021.04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна.
Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн Т /62 настай, эрэгтэй/, Ц /50 настай, эрэгтэй/, Г /нас тодорхойгүй, эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, У /32 настай, эмэгтэй/, Б /8 настай, эмэгтэй/, А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 2021.04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
2021.04.22-ний 09:36 цагт Ц 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А 5 сартай, эмэгтэйн цогцсыг гаргалаа.
Ослын голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан аврах бүлэг ажиллаж уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
64.119.16.66
Хэцүүч юмдаа аврагчид хүйтэн мөстэй усан дотор ямар хэцүү байгаа бол тэгээд үхсэн хүнииг шүү хүмүүс минь дээ амиа бодож болгоомжтой байгаачдээ хайран нялх хүүхэд
Хариулах64.119.16.66
Иргэд өөрсдиин нь буруу яагаад иим тэнэг үйлдэл хиидэг байнаа
Хариулах202.9.40.228
Дандаа үхсэн хатсан хүмүүсийн мэдээ.Доор нь нөгөө малнууд ум яаасан ийсэн гээд жирийтэл бичээд л бичиж байгаа үгээ мэддэг ч юмуу үгүй ч юмуу.Хэн ч тэд нараас тийм үг сонсох гэсэн сэрэмжлүүлэг болгож сэрэмжлээрэй гэж байхад.Нөгөө малнууд нь ум яаасан ийсэн гээд л дахиад л нөгөө хэрэг нь тавдагдана тамын хүрд шиг эргүү хүмүүстэй писда.!!!
Хариулах66.181.161.86
um mani bad ni hum ymr balai ym be gol usnaas holhon bj bldgv ym bhda 5han sartai nyrai ymr haramsaltai ym be
Хариулах192.82.75.137
Avrah hantaaztai zeeverleechee
Хариулах192.82.75.137
Yagaad avrah hantaaz gui zeeverkedeg yum be, bud bugdeeree mundag uschin biluu, zeeverleh bui humuus hatiutsk
Хариулах