УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хувь эзэмшдэг “Капитал” банк татан буугдаад хоёр жилийн нүүр үзлээ. Уламжлалт жишгээр нэг дуулиан нөгөөгөөр дарагдаж Б.Ундармаа хатагтайн улсад учруулсан их хэмжээний хохирол ч мартагдах янзтай. Гэхдээ их санасан газар есөн шөнө хоосон гэдэг үгийг Б.Ундармаа хатагтайг сануулан хэлье. Ард түмний хуруу хумсаа хуйхлан байж олсон цалингаасаа шимтгэл, татвар нэрээр төрдөө өгч, хуримтлал үүсгэдэг. Гэтэл тэр мөнгө нь нэг л өглөө хумхын тоос болчихсон. Тоос болгосон эрхэм нь Б.Ундармаа гэгч. Иймээс та нэртэй, Б.Ундармаа гэх эзэн биетэй их хэмжээний мөнгөний тооцоог тантай ард түмэн хийх ёстой байгааг сануулан хэлье. Хэрэв та мартсан бол дараах тоо баримтыг бас сануулъя.
Хоёр жилийн өмнө “Капитал” банк дампуурахад төрийн 31 байгууллагын 375 тэрбум төгрөгийг байршуулсан баримт ил болсон. Үүнээс хамгийн өндөр дүнтэй нь Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сан 136 тэрбум төгрөгийн хохирол. Нэг үгээр их хэмжээний дүнтэй хөрөнгө “Капитал”-ын дампууралтай хамт салхинд хийссэн гэсэн үг.
Ийнхүү эрх, дархтай, мөнгөтэй, компанитай давуу эрхтэй нэгхэн хүн Төрийн сангийн 240 сая төгрөгийг салхинд хийсэгсэн. Үүний төлөөсийг ард түмэн төлж буй. Хоёрхон сарын дараа НДШ 26 болно. Нэг үгээр бид Б.Ундармаа гишүүний үрэн таран хийсэн мөнгийг нөхөж олохоор ийнхүү өндөр дүнгээр татвар төлж эхэлнэ. Тухайн үед эрх баригчид буюу Б.Ундармаагийн ангийнхан дээрх шийдвэрийг гаргасан. Тэдний баталсан хуулийн дагуу “Капитал”-ын Б.Ундармаа хатагтайд алдсан Нийгмийн даатгалын сангийн мөнгө ард түмний халааснаас нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл гэх нэрээр гарна. Тухайн үед буюу 2019 онд Б.Ундармаагийн ангийнхан НДШ-ийг нэмснээр 200 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх тооцоог хийсэн. Ингэж нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлаа нөхөхгүй бол Тэтгэврийн сан хоосорч дампуурах эрсдэлтэй. Ёстой нөгөө инээдэм ханиадам байгаа биз. Нэгэн хатагтай бүх л улсын Тэтгэврийн санг хоосолчихсон гээд бод. Хамгийн эмгэнэлтэй нь түүнийг ард түмэн төлж өгнө. Муу л бол хойд хар овоохойн үлгэр ингэж биеллээ олж байх жишээтэй. Төрд шургалсан хатагтай хэдэн зуун саяар нь үрж жаргасны төлөөсийг ард түмэн төлнө. Харамсалтай би
Ийнхүү ТАВАН хувийн шимтгэлийг жил жилээр үе шаттайгаар нэмэгдүүлж, Б.Ундармаа хатагтайд алдсан мөнгөө шимтгэлийн нэмэгдлээр олж авах нь. Хаанаас нь ч харсан, яаж ч тайлбарлах гэсэн энэ бол хөдөлмөрийн мөлжлөг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.9.40.37
Iim ih munguur yu hiideg bnaa buun shunal.Baigaa buh yum.g ni huraah heregtei
Хариулах1.75.0.38
ed hurungiig bugd.g huraaj av... neg yadag ger bul oroh oron toi bolgo ur huuh deer tuluul
Хариулах202.126.88.164
ND.iin mungiig Undarmaatai hamt Batzandan, Oyunchimeg, Naidlaa, Adishaa, Altan nar idsen gesen yaria baidag shdee.
Хариулах66.181.170.222
Албаар Ундармааг урдаа бариад байгааг та нар анзаарахгүй байна уу? Тухайн мөнгийг хэн, хэн зээлснийг нь зарлах хэрэгтэй.
Хариулах192.82.78.125
Яасан хөгшинөө мэдэхгүй шуналтай хүүр вэ энэ их олон хүний хараал идээд үхэхчгүй сэхэхчгүй амьтай үхдэл гарна биз чамайг амьтад хараана уу гэхээс ерөөх хүн олдохгүй ядаж үр хүүхдүүдээ ач зээ нараа бодож чадсангүйдээ
Хариулах103.229.122.224
muu gichiig uhtelne huchendeh yum san,bur oluulaa eeljleed tsuvarah yum san.
Хариулах