Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын аав Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, клиникийн профессор Балжиннямын Намбар таалал төгсчээ.
Б.Намбар 1933 онд Чулуут сумын нутагт төржээ. Тэрээр 1957 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Анагаах ухааны магистер, клиникийн профессор цолтой. Улсын төв эмнэлэг, Хужирт, Жанчивлан, Улаанбаатар рашаан сувилалд эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, 1992 оноос Рашаан судлалын үндэсний төвд захирал, зөвлөх, "Монголын рашаан сувилал" нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
Б.Намбар дэлхийн болон олон улсын рашаан ашиглалтын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуультай "Хүн амд үзүүлэх рашаан сувилалын эмчилгээний хэрэгцээ, норматв" эрдэм шинжилгээний ажлын зөвлөмж (1988), "Санаторно-курортное дело", "Здравоохранение МНР" (1976), "Рашаан сувилалын эмчилгээ" (1987), "Монгол орны рашааны цогцолбор судалгаа", "Улаанбаатарын нүүрс хүчлийн хийт рашааны орд" (1988), "Mineral waters of Mongolia" (1993), "Шаргалжуутын усан болор рашаан" (1994), "Тэргүүн буюу Жанчивлин рашаан" (1995) зэрэг ном, товхимол бичиж хэвлүүлсэн байна.
Б.Намбар 2000 онд Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртжээ. Тэрээр рашаан усны судалгаа шинжилгээний ажилд Орос, Монгол улсын өндөр мэргэжлийн туршлагатай хүмүүстэй хамтран ажиллаж олон тооны рашаан усны найрлага бүтцийг нарийвчлан судлаж, эмчилгээнд хэргэлэх заалтыг тодорхойлоход биечлэн оролцжээ. 2003 онд "Монгол орны рашааны газрын зураг" зохиож монгол, англи хэлээр хэвлүүлсэн нь онол, мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн өндәр ач холбогдолтой бүтээлүүд гаргасан байна.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
103.242.44.80
гүн эмгэнэл илэрхийлеэ
Хариулах192.82.73.79
Хөөрхий дөө, эцэг хүн юм хойно хүүгийнхээ төлөө их л санаа зовж байсан байх даа. ГҮн эмгэнэл илэрхийлэе.
Хариулах