Амбаар шатаж, нэр нас тодорхойгүй иргэн амиа алджээ

Moderator
2021/04/20

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхонд амбаар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ. 

Улмааар дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:20 цагт очиж Хангай хотхоны хашаанд 2х2 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.

 Тус гал түймэрт нэр, нас тодорхойгүй 40 орчим настай эрэгтэй  амь насаа алдаж, 44 настай эмэгтэй иргэн С -ийн хоёр гар, нуруу хэсэг түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-ийн эмчид хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна