Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо МАН-ыг тараах тухай мэдэгдэл гаргаж, тараах тухай захирамжийг Дээд шүүхэд хүргүүлж байгаагаа мэдэгдлийг Төрийн ордонд хийж байна.
Тэрбээр энэ үеэр "Холбогдох хуулиудыг удирдлага болгон МАН-ыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон захирамжилсугай" гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга:
"Нэг. Төрийн эрх баригч Монгол ардын нам нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуулинд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргаж, Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон хэрэгжүүлж, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон захирамжилсугай.
Хоёр. Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” дараах үйл баримт тогтоогдож байгааг Монголын ард түмэнд зарласугай. Үүнд:
Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорлоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн Монгол ардын намын зөвшөөрөлгүйгээр чиг үүргээ, тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа хийж чадахгүй боллоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2021 он гарснаас хойш нэг ч удаа хуралдаж чадсангүй. Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төр эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа. Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна. Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан короновируст халдвар (COVID-19)-ын цар тахалыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна. Гурав. Монголчууд бид нэг эх орон, нэгдмэл төртэй, түүхт ард түмэн гэдгийг гүнээ ухамсарлаж, үндэстнийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхөө төлөө аливааг эргэцүүлэн тунгааж, элдэв өдөөн хатгалга, нөлөөллөөс ангид байж гагцхүү улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийг санан хичээхийг Монгол ардын намын эгэл жирийн гишүүдэд уриалсугай.
Дөрөв. Төрийн эрх баригч намын зүй бус дарангуйллыг таслан зогсоож буй энэхүү түүхэн үйл хэрэгт хариуцлагатай, нухацтай хандаж, Үндсэн хуулиа дээдлэн хамгаалж, гагцхүү хуульд захирагдан ажиллахыг төрийн нийт албан хаагчдад сануулсугай.
Тав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр, үйл ажиллагаанд улс орныхоо язгуур ашиг сонирхлын үүднээс хандаж, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалахыг нийт ард түмэндээ уриалсугай.
Зургаа. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал тогтвортой, хариуцлагатай ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн бүр ард түмний элч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүргээ нэр төртэйгээр биечлэн хариуцахыг сануулсугай.
Долоо. Монгол ардын намыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсүгэй” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.126.88.147
zahiramj zarligaasaa hvchte bdg hen medlee tar2
Хариулах192.82.73.79
МАН АН сөнөтүгэй гэж Монголын ард түмний юм уншиж ойлгодог хэсэг яриад байгаагийн цаад учир ердөө л энэ. Парламентын засаглалтай, Ерөнхийлөгч нь зөвхөн ард түмний эв найрдамлдын билэг тэмдэг маягийн статустай улсад улс төрийн аль нэг хүчнийг тарахыг уриалж, ард түмнийг цуст тэмцэлд уриалсан өнгө аястай зүйл хийж яваа нэг нөхрийг огцруулж чадахгүй бүхэл бүтэн эрх баригч нам байхын хэрэг байна уу? Нөгөө мундаг шударга, хэл амтай Оюу Толгой болоод бусад элдэв асуудалд улайрч дуугардаг нутгийн маань гаралтай гишүүд болоод бусад шударга гишүүд нь хаачсан бэ? УИХ-н гишүүн яг юу хийдэг вэ? УИХ-н гишүүн бол “Зөвхөн өөрийн амин хувийн эрх ашигтай холбоотой, өөрт маш ашигтай асуудлаар дуугардаг хүн” юм. Жирийн нэг нам бус эвсэл, аль эсвэл жирийн нэг иргэн иймэрхүү утгатай мэдэгдэл хийсэн бол тэр даруйд баривчлаад чанга хатуу ял оноосон байгаа. МАН, АН-н гишүүд өөрсдөө энэ нөхөрт барьцаалуулах хууль бус үйлдэл, гэмт хэрэг хийсэн болоод амандаа ус балгасан мэт таг дуугүй байна гэж ойлголоо. Дурангийн өмнө нэг сүрхий хүн болж харагдах гэсэн сүржин мэдэгдэл тань ард түмний хүсэл зорилгийг илэрхийлж чадахгүй, МАН-хан. МАН нам эрх баригч нам мөн л юм бол, МАН намд шударга гишүүд байдаг л юм бол жанхууг нэн даруй импичмент хийж тохирох ялыг нь өгнө үү. Огцруулж эс чадваас хамтдаа шийтгэлээ хүлээнэ үү. Та бүхний орон зайг орлох гадаад болон дотоодод өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн бүхэл бүтэн залуу үе бэлээхэн байна. Парламентад ганцхан суудал авсан ХҮН намаас, Доржхандаас долоон дор чадвартай МАН АН нам жанхуутайгаа хамт ТАРАХ, улс төрөөс арчигдах нь цаг хугацааны асуудал байж ч магад нөхцөл үүссэн байна ! ! !
Хариулах59.153.85.101
Zov eronhiilogchoo demjij bga mongol ulsiin eronhiilogch vneheer hvchgvi bn iim bj bolohgui gahai shig idej uuj hanj tsaddaggui tvsheediig zailuulmaar bn hereg hj oorsdondoo huuli batalj ulsiin hamag mongiig huvidaa zavshin bn vvniig zogsooh heregtei irgeded baga hvvtei zeel heregtei bn awii gheer olddogvui shaardlaga ondortei bn niigmiig harj stresthees oor zvil ga ene bvhniig tsegtsleh tsag bolj vr hvvhed mini hend naidah ve
Хариулах202.9.46.121
Тэртээ 30 жилийн өмнө МАХН-ы нэг намын тогтолцоог түлхэн унагааж байлаа. Одоо бас тэгэх цаг нь болжээ. Өнгөрсөн 30 жилд эх орноо цөлмөж, ард түмнээ ядууруулсан, уул уурхайн олигтой бүх баялгаа харийн луйварчидтай нийлж дээрэмдсэн МАНАН мафийг үндсээр нь түлхэн унагаах цаг нь иржээ. МАН-ы оффшорчдын Монголоос хулгайлж оффшорт нуусан мөнгө Монголын эдийн засгаас 2-3 дахин их болсон, тэрнээс болоод Засгийн газар тогтвортой ажиллаж чадахгүй, төрийн алба нь тэр чигээрээ МАН мафийг хамгаалах бэхжүүлэх үүрэгтэй болж хувирсан тул, Монголчууд МАН-ыг тараах түүхэн сонголтын өмнө ирлээ. Одоогийн залуучуудад мафийн засаглал хэрэггүй.
Хариулах202.126.90.124
Монгол улс мандтугай
Хариулах150.129.142.212
Taraasanni drshdee
Хариулах66.181.161.71
ene battulga odoo boio
Хариулах66.181.161.87
Цэцийн дээр ман байх ёсгүй тарах нь зөв
Хариулах150.129.140.80
zuv
Хариулах202.126.89.214
өөрийг хугацаанаас нь өмнө огцруулж шүүхэд шилжүүлэх хэрэгтэй
Хариулах122.201.22.122
Энэ намыг 90 онд л тарааж намын хөрөнгийг улсын мэдэлд авч коммунист намыг хориглох ёстой байсан
Хариулах203.91.118.150
Болохгүй байгаа бол тараах нь зөв шүү дээ.
Хариулах66.181.161.54
тараа2
Хариулах103.57.95.210
Grants Man iig bish bukh namiig taraakh tukhai yarival zob shuu eronkhiilogchoo
Хариулах66.181.161.118
Uuruu taraach erguu huur yomaa
Хариулах192.82.75.232
Chi bitgii huts erguu mine
192.82.83.64
Хаха бүр нэг солиотой солиотой юм ярих юмаа өөр хийх ажил байхгүй бол өөрөө зайл даа
Хариулах202.126.89.225
MAN namiin mangar uuruu zail
66.181.191.31
Яг харагдаач өөрөө явдаа
202.126.89.156
Чи ардын намтайгаа зайл