Photo paparazzi ••• Б.Цэцэг: Бяцхан охин байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байж билээ. Гэвч хэнд ч хэзээ ч хэлж чадаагүй....

Moderator
2021/04/14

Хуульч, эрхзүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Б.Цэцэг. Тэрбээр хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан  зогсоох тэмцэлд дуу хоолойгоороо хамгийн түрүүнд дуугарч чаддаг бүсгүй. Өнөөдөр Б.Цэцэг өөрийн цахим хуудаснаа би бяцхан охин байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн нь нэлээд олны анхаарал татаж олон олон бүсгүйчүүдэд зориг өгч "Metoo" хөдөлгөөнд нэгдээд байна.

"Бяцхан охин байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байж билээ. Гэвч хэнд ч хэзээ ч хэлж чадаагүй.... Өвөл идэш ирэх үеэр аавын талын хамаатанууд хот ирэхдээ манайхаар хонож өнжөөд явдаг байлаа тэр үед эхнэртэйгээ хамт ирсэн юм. Манайх хоёр өрөө байртай тул аав ээж том өрөөндөө унтдаг харин эгч бид хоёр жижиг өрөөндөө унтана. Хөдөөнөөс ирсэн ах эгч хоёрыг эгч бид хоёрын орны голд гудас дэвсээд унтуулсан юм. Би 6,7 настай л байсан санагддаг юм шөнө дунд сэрэхэд дотуур өмдөнд маань гараа хийчихсэн хөдөлгөж байхыг мэдсэн... хажуу өрөөнд аав байсан ч орилж чадахгүй... хажууд эгч унтаж байсан ч татаж чадахгүй хөшиж орхисон. Үнэндээ хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөхдөө айгаад юуч хийж чаддагүй юм билээ. Ингээд айж сандрахдаа хөнжилөө жийгээд эргэж хараад эгчийнхээ ардуур ороод унтсан. Энэ бүх зүйлийг буруу зөвийг мэдэхгүй ч хүүхэд өөрийн зөн совингоороо муу зүйл гэдгийг шууд л мэдэрчихдэг юм байна лээ. Өглөө нь сэрээд аавдаа хэлж дэлбэ зодуулам оргиж байсан ч би хэлж чадаагүй ээ... ахин дахин хот ирэх болгондоо манайд ирж уруул дээрэх сахалаа эмрээд сэжиг бүхий харцаар харахаар үхчихмээр санагддаг байж билээ. Хүчирхийлэл хаана, хэзээ үйлдэгдэж хэнд хохирол учруулахыг хэн ч тааж мэдэж чадахгүй. Эцэст нь энэ бүхнийг бичих зориг зүрх байлаа ч хар нялхаасаа эр хүнээс айж ичиж өсөх яавч сайхан биш. Бэлгийн хүчирхийлэл үргэлж ойр тойрны хамаарал бүхий хүнээс үйдэлтэй байдаг учир үр хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалж байгаарай. Хаана нь хэн хүрч болох болохгүйг ухаан орсон цагаас нь хэлж зааж сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ бүх зүйл болсоны дараа оюутан байхад тэр хүн үхлийн муугаар нарийндаж нас барсаныг сонсоод яагаад ч юм хүртэх ёстойгоо хүртэж дээ гэж бодогдcондоо... энэ бүхнийг бичлээ гээд айж ичих зүйл алга ахин нэг хүүхэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж сэргийлэхийг хүслээ. Охидоо хайрлаарай... " гэв. 

#METOO 



Photo paparazzi ••• Б.Цэцэг: Бяцхан охин байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байж билээ. Гэвч хэнд ч хэзээ ч хэлж чадаагүй....
Photo paparazzi ••• Б.Цэцэг: Бяцхан охин байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байж билээ. Гэвч хэнд ч хэзээ ч хэлж чадаагүй....

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.53
    2021/04/15

    Та 2 зүгээр зайл дэх үү! Харахаар ой гутах юм.

    Хариулах