ТОДРУУЛГА: Зарим сахиурыг 82 мянган төгрөгөөр РСК шинжилгээ өгөхийг шаардаж байна

Moderator
2021/04/13

Манай улсын хувьд дотоодод цар тахал дэгдээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагууд халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайтар сахин ажиллах нь зүй ёсны хэрэг.

Харин эмнэлгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлэгчдэд болон тэдгээрийн сахиурт РСК шинжилгээ өгсөн байх шаардлага тавьдаг байна. Түүнчлэн уг шинжилгээний төлбөрт 82 мянган төгрөгөөр өгдөг гэв.

Тодруулбал, нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа “Улсын 2 дугаар төв эмнэлэг өвчтөнөө сахих гээд орж байгаа хүн бүрээс тус бүр 82 мянган төгрөг хураан авч РСК шинжилгээ авч байна. Хэрэв 72 цаг нь дуусвал дахиад 82 мянган төгрөг төлж шинжилгээ өгнө. Зайлшгүй салах ёс хийх ёстой хүнд өвчтөн дээрээ ар гэрийнхэн ах дүү хамаатан садан гээд 10-аад хүн ороход нийтдээ 800 мянган төгрөг төл гэнэ. Зүгээр л бизнес хийж байна. Уучлаарай та нар хүний эрүүл мэндээр бизнес хийхээ зогсоо" хэмээн бухимдлаа илэрхийлжээ.

Бид энэ талаар Улсын 2 дугаар төв эмнэлгийн холбогдох албанаас тодруулахад, "Хэвтэн эмчлүүлэгчдийн сахиурт РСР шинжилгээ заавал өгсөн байх шаардлага тавьж байгаа. Харин уг шинжилгээний үнийн хувьд Эрүүл мэндийн даатгал /ЭМД/ төлсөн иргэд үнэгүй буюу тухайн даатгалаас нь суутгадаг гэсэн үг. ЭМД төлөөгүй иргэдийн хувьд 82 мянган төгрөг төлдөг" гэлээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.75
    2021/04/13

    3 emleg sahiuraas 107 minga awch FSR ogohgvi bol oruulahgvi bnlee

    Хариулах
    • 103.212.119.191
      2021/04/15

      ингэж л ядарсан ардаа раамөнгө хийдэг эмнэлгүүд шүү дээ энэ бол үнэн л байгаа