Эрүүл мэндийн салбарынхан дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно

Moderator
2021/04/13

Хөл хорионы үед үйл ажиллагааг нь хориглоогүй салбарын алба хаагчид хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол улсын дугаарын тэгш, сондгой тоогоор зорчиж байгаа. 

Тэгвэл Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой болсон талаар Эрүүл мэндийн сайд нийгмийн сүлжээндээ мэдээлсэн байна. 

Тэрбээр энэ талаараа "Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой боллоо. УОК-ын шуурхай хуралд эмч,ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулж шийдвэр гаргууллаа.Өнөөдрөөс Эрүүл мэндийн салбарын ажилчид замын хөдөлгөөнд хувийн унаагаар дугаарын хязгаарлалтгүй оролцож болно" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна