Гэрийн тусгаарлалт зөрчсөн 216 иргэнд хуулийн хариуцлага тооцохоор болжээ

Moderator
2021/04/13

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1322 иргэн гэрийн ажиглалтад байна. Аймгийн Шуурхай штабаас эдгээр иргэдийн орсон, гарсан хөдөлгөөнийг бүртгэл хяналтын систем ашиглан тогтмол хянаж байна.

Дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш гэрийн ажиглалт зөрчсөн 216 иргэний мэдээлэл Шуурхай штабт ирсэн бөгөөд дэглэм зөрчсөн иргэдтэй утсаар холбогдож, гэртээ байхыг анхааруулж байгаа ч, иргэд гадуур сэлгүүцэх, худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх явдал нэмэгдэж байна.

Иймд өнөөдрөөс эхлэн гэрийн ажиглалтад байх хугацаанд хөдөлгөөнд оролцож, олон нийтийн газраар үйлчлүүлж, өндөр эрсдэл үүсгэж буй иргэдийг олон нийтэд мэдээлж, хуулийн дагуу торгууль ноогдуулж, хариуцлага тооцохоор боллоо.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.205
    2021/04/14

    ХАРИУЦЛАГА ИЭРХЭН ЯАЖ ТООЦСОНОО ОЛОН НИЙТЭД ЗАРЛАЖ ХАРУУЛААЧЭЭ БУСДАД СУРГАМЖТАЙ. ТЭГЭНЭ ГЭХ ЮМ ТЭГСЭН ЗҮЙЛ БАЙДАГ ЮМ УУ? ЭНЭ АРД ИРГЭД ЧИНЬ ЯМАРЧ УХАМСАРГҮЙ МАЛААС ДОР. МАЛЫГ ТУУХАД ТУУСАН ЧИГЛЭЛД ЯВДАГ БИЗДЭЭ. ХУУЛИА БАРИАД БУСДЫН ЭРҮҮЛ МЭНД, АМИНД ЗАНАЛХИЙЛСЭН ЗҮЙ АНГИАР ШИЙТГЭЭЧЭЭ.

    Хариулах