Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна.
Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна. Харуулын дарга, ахлах ахлагч Г нь хилийн харуулд дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр дээрх хоёр хугацаат цэргийн алба хаагчид хилийн манаанаас харуулын байрлалд эргэн ирээд харуулын даргыг буудан хороогоод оргосон байна.
Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикль дээрэмдэн унан зугтаж яваа бөгөөд цагдаа, тагнуул, Хил хамгаалах байгууллагаас томилогдсон бүлэг дээрх хугацаат цэргийн алба хаагчдыг мөрөөр нь мөрдөж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Ш.Лхачинжав мэдээлэл өглөө. Тэрбээр амиа алдсан харуулын дарга хамгийн шилдэг албан хаагч байсныг тодотгоод "Амиа алдсан харуулын даргын хувьд оюунлаг, яруу найраг сонирхдог, ажилдаа гарамгай шилдэг алба хаагчийн маань нэг байсан. Талийгаач эхнэр, 3 хүүхэдтэй байжээ" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.126.88.216
Эр эм нь мэдэгдэхгүы муу сайн охидууд больоочээ!!!
Хариулах213.55.225.152
Зүгээр байсан хүнийг хороохгүй нь лавтай
Хариулах66.181.161.106
3hvvhdiin etseg hvn vr hvvhdtei hvn yu gj tamlaj bhw de amidral vzeegvi amidral zohiogogvi iim l archagvi vg daahgvi vvrgee biylvvlj mdhgvi yumnuud aluurchin bolj bgam eh etsegees zayasan hairan amidralaa nasaaaraa aluurchin ner zvvj shorond hataj bgm iim bj vhsenee hiij tseregt yawdg yum ger bvliin hvmvvjil bhgv dandaa hertsgii orchind ussun malnaasch doloondor
Хариулах66.181.161.106
Vnendee haramsaltai iim hertsgii araatnuudiig hvn bolgoh gj eh ornii haruul blgh gj bhd neg ni alj bh gj de araatnaasch doloondor setgehgvitei bolj de yum l bl tsergiinheniig buruutgah bolij tuilshirha bolih heregtei sayhn 18 17toi hvvhdvvd biynee hunuuj bhd ymr niigem bolsonoo odo hartsgaa araatnuud
Хариулах202.126.90.150
Ymar saindaal hvn honoogood tsugtah we dee tegeer tsergiin deglelt tiim ih gsen vg yarglal iim bhad ardiin hvvhedvvdiig yah gej awch tamlaad bdg gazar we
Хариулах202.9.46.75
Ymar ch hetsvv yumb de
Хариулах64.119.24.224
Үнэхээр харамсалтай байна. Эрчүүд цөөтэй цаг бусын үхэлд тэд маань өртөөд.
Хариулах