Коронавируст халдварын тоо огцом өсөж, нас баралт нэмэгдэж байна. Иймээс мэргэжлийн байгууллагаас яаралтай хөл хорио тогтоох шаардлага тулгаараад байгааг сануулж буй.
Тухайлбал ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн "ХӨСҮТ-өөс халдварын тохиолдлын тоог байнга хянаж яваа. Өчигдрийн байдлаарх тархвар судлаачдын тооцооллоор А гэдэг нэг халдвартай хүн цааш дунджаар 1.3 хүнд халдвар тарааж байна. Энэ тоо нэгээс их байна гэдэг халдвар цаашаа өргөжин, илүү тархаж буйг илэрхийлж байгаа юм. Хэрвээ 1.3-т үндэслээд яаралтай арга хэмжээ авахгүй бол ердөө долоо хоногийн дотор тохиолдлын тоо 1,000-аас дээш гарах магадлал маш өндөр болсон.
Бусад улсын жишиг, олон улсын байгууллагуудын зөвлөмжөөс харахад халдварын тархалтыг хумьж чадах хамгийн үр дүнтэй гол арга бол хатуу хөл хорио юм. Хүн амын дунд халдвар өргөн тархсан үед бид хэчнээн хүний нөөцөө нэмж, тандалтаа сайжруулж, ардаас нь хөөсөн ч яагаад ч гүйцэхгүй. Хамгийн баян улсууд ч ингэж чадахгүй байгаа.
Маш хурдан хугацаанд хөл хорио тавихгүй бол олноор илэрч байгаа тохиолдлуудын эмнэлэгт хэвтэх, хүндрэх нас барах тохиолдлууд 2-3 долоо хоногийн дараагаас харагдаж эхэлнэ. Ийнхүү халдварын тоо торойж гарсан өдрөөс хойш 2-3 долоо хоногийн дараа нас баралт, хүндрэлүүд харагддаг зүй тогтолтой юм. Сүүлийн өдрүүдэд нас баралт ихсэж байгааг та бүхэн харж байгаа байх. Аль болох хүмүүсийг хүндрүүлэхгүй, нас баруулахгүйн тулд яаралтай арга хэжээгээ авах шаардлагатай байна.
Бүхий л жишгээс харахад халдварын гинжин хэлхээг таслахад дор хаяж 28 хоног буюу халдварын хоёр нууц үеийн хугацаагаар хорьж байж халдварын тархалтыг бодитоор хумих боломж гарч ирнэ. Дотоодод халдвар гарснаас хойш манай улс гурван удаагийн хатуу хөл хорио тавьсан. Эхнийх нь маш их үр дүнтэй болж, халдварыг хумиж чадсан ч харамсалтай нь дараагийн хоёр хөл хорионы хугацаа богино байсан болохоор халдварын гинжин хэлхээ тасрахгүй, хорионы дараа халдвартай хүмүүс их гарч ирсэн.
Нийгэмд халдварын тоо огцом нэмэгдэж, геометрийн прогнозоор өсөж яваа бодит байдал бидэнд харагдаж байна. Маш олон улсад халдвараас болж хүмүүс хэдэн зуу, хэдэн мянгаараа нас барж, хайртай дотнын хүмүүсээсээ хагацаж байна. Саяхныг болтол бид сайн барьж чадсан, цөөн нас баралттай байсан ч энэ туршлагаа хадгалж үлдэж чадсангүй. Одоо нас баралтаа багасгахын тулд яаралтай арга хэмжээ авч хөл хорио тогтоохгүй л бол байдал маш хүнд болно.
Яг одоогийн нөхцөл байдал гэвэл эрчимт эмчилгээний орнууд дүүрч оргүй болж байна. Мөн эрчимт эмчилгээгээр мэргэшсэн хүний нөөц нь туйлдаж, ядраад хязгаарлагдмал болж байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо ихсэх тусам нэг хүнд тавих эмчилгээ үйлчилгээний чанар муудна, анхаарал суларна, орхигдох хүмүүс ихэснэ. Гэрээр хөнгөн гэж үлдэж байгаа хүмүүст тавих хяналт суларна. Тэр хэмжээгээр хүмүүс өвчнөө хүндрүүлж эмнэлэгт ирэхэд эрчимт эмчилгээний ор байхгүй, эрчимт эмчилгээний эмч ч олдохоо болино.
Гадаадад болж байгаа үйл явдал болох эрчимт эмчилгээний ор хүлээж байх зуураа нас барж байгаа аймшигт тохиолдлууд Монголд давтагдахаас урьдчилж сэргийлмээр байна.
Вакцинжуулалтыг эрчимтэй хийж буй энэ үедээ хатуу хөл хорио тавьж байж халдварын голомт тархалтыг сааруулан, хумиж чадвал вакцинжуулалтын үр дүн гарна.
Вакцинжуулалт хурдтай хийгдэж байгаа нь сайн хэрэг ч үүнтэй зэрэгцээд халдвар маш хурдтай тархаж байна. Энэ хэвээрээ байвал вакцинжуулалтын үр нөлөө маш бага гарна. Жишээ нь, Израиль улс вакцинжуулалтаа маш эрчимтэй хийгээд хажуугаар нь хөл хориогоо сайн тавьсны үр дүнд нийгэм нь бараг хэвийн байдалдаа орчихоод байна. Гэтэл Чех улс яг адилхан вакцинжуулалтаа эрчимтэй хийсэн боловч бүх юмаа нээснээс болоод одоо эргээд хатуу хөл хорио тавихад хүрсэн" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
66.181.186.210
Мэргэжлийн хүний үгийг анхаараад Е С-аа 28 хоног заавал хэрэгтэй. 15 хоногийн хөл хорио зөвхөн сааруулна,цаашдаа ажиглах эрсдэлтэй
Хариулах192.82.68.66
Хатуу хөл хорио тавья гэж зоригтой хэлж ажилаа сайн мэдэж хийж байгаа танд баярлаж бн.баяр хүргэж цаашид үүн шигээ үгээ шууд хэлж шударга ажиллаарай амжилт хүсье.аль эрт маш урт хугацаанд хатуу хөл хорио тавьж ард түмнээ бүсийг нь чангалуулж (амжиргаан
Хариулах122.201.22.145
Хөл хориог эсэргүүцэж байна!
Хариулах192.82.81.93
Төр засагруугаа дайрдаг ч өөосдөө хэрэгжүүлдэггүй бүлэг тэнэгүүдээс болж байна. Хорион дундуур тэнэдэг, вакцины эсрэг сурталчилгаа хийдэг гм дайсны санаатай хүмүүсийг олж а/х авах хэрэгтэй.
Хариулах66.181.161.74
Odoo yaj Ch bahiraad ungursun..hul horino gj bhgui Shu ta nariin uls turiin togloomond engiin irged chiregdej duuslaa
Хариулах192.82.71.117
Арай юмаа газар нутгийнхаа талийг Хятадад алдаад ард иргэддээ Хятад багцийн хийгээд удахгүй нэг нэгээрээ биш нилээн хэдээрээ унахандээ алсын бодлог гэж
Хариулах150.129.143.52
Demjihgui.
Хариулах64.119.25.13
Үнэндээ хэлэхэд үйлчилгээний газар захууд ажилж бгаа нэр төдий л бгаа бхаа.сар идэх мөнгийг нь өгөөд,хоолыг нь авахуулаад нам түгжиж бгаад вакцинаа хийж аваа
Хариулах202.9.40.36
хол очиж хуц сданууд
Хариулах192.82.86.40
Энэ хөл хорио эсэргүүцээд байгаа хүмүүс өөрсдөө өвдөөд үхээд эхлэхээрээ төр засаг эмнэлэгийн салбар луу орилолдоод дайрахаа мэдэхгүй их байна аа
Хариулах202.9.40.195
huviin emnelgee daichlaa
Хариулах202.9.40.191
Насанд хүрсэн 2 сая гаруй иргэнээ үхүүлж дуусгахаас ичээч. Засгийн газар.
Хариулах192.82.81.93
Зөв ярь. Манай иргэд 4саяруу дөхөж явна.
66.181.161.91
Дэлхийн жишэг бусад орнууд гээд яриад байхаасаа ичдэггүй юм уу.өөрийн гэсэн байр суурь бодлого байхгүй болчихсон юм уу?
Хариулах203.91.115.52
Өвчин хавтгайрч ,хүндэрсэн хүн олшроод ,хэрэглэх ч эмч олдохгүй зөнгөөрөө л үхнэ ш дээ.Бусад орны гашуун үйлийг бүү давт аа Бид цөөхүүлээ шүү засгийн газар аа
Хариулах203.91.115.52
Эмч мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож хүлээн аваач дээ.Хөл хориогоо тавиач .Эрүүл байхад бүх юм болноо
Хариулах203.91.115.49
Ерөнхийлөгч гэдэг чинь монгол улсын эцэг биздээ. Хүмүүс эцэг эхийнхээ үгийг сонсож өсдөг. Яагаад нам гэж ард түмнийг талцуулаад байдаг юм бэ? Цар тахал шүү дээ ЭМЯ, эдэмтэдийнхээ үгийг дагаач. Ард түмэн туйлдаж байна. Зах ажиллаж байгаа нэрээр ямарч худалдан авагчгүй,иймд ерөнхийлөгчөө дэмжээд ард түмэндээ сая төгрөгийг нь өгчихөөд нам цурамд нь оруулчих боломж байлаа Ард түмэн харамсаж байна
Хариулах192.82.76.205
Дэмжиж бна
Хариулах64.119.26.176
Үр хүүхэд ээж аав чинь өвдөөл очих газаргүй ойлгоно төр засагийн хулгайчууд
Хариулах64.119.26.176
Нээх л иргэдээ сонсдог төр засагтай болж ЭМЯ санал нь хүлээж аваачээ хэцүү байна гээд байхад
Хариулах66.181.161.51
zov zov
202.131.243.186
дэлхий нийтийн байдалтай мэргэжлийн судлаач эрдэмтдийнхээ зөвлөмжийг харьцуулан үзэж яаралтай хэрэгжүүлж ажиллавал эрсдэл багатай даван гарана даа
Хариулах202.55.188.106
хөл хорио тогтоох хэрэгтэй