Коронавируст халдварын тоо огцом өсөж, эрүүл мэндийн болон тусгаарлан ажиглах байруудын ачаалал эрс нэмэгдэж байгаа аж.
Иймээс УОК-ын тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсон байна. Тодруулбал, өмнө нь гадаадаас ирж байгаа коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 10 хонуулдаг байсан бол шинэ журмаар долоо хоног болгож бууруулсан.
Мөн халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хонуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн халдварын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдолд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр оржээ. Мөн халдвартай иргэнийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, гадаадаас ирж байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлсэн агаарын хөлгийн багынхныг 14 тусгаарладаг байсан бол долоо хоног болгож байгаа хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хэвлэлд ярилцлага өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.72.67
Kуцныз
Хариулах