Халдварын тархалтыг үл тоон албаны машинаар нийслэлээс гарч, шоудсан ОБЕГ-ын албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ?

Moderator
2021/04/06

Нийслэлээс нэн шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн орон нутаг рууг явуулж байгаа. 

Гэтэл энэ журам Онцгой байдлын газрын албан хаагчдад үйлчлэхгүй байгааг эх сурвалж мэдээллээ. Бүр тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн Дэд дарга Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын Хангамжийн хэлтсийн дарга, хурандаа Л.Баярсайхан / өмнө нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан/ нар албаны 11-26 УБЭ дугаартай машин хөлөглөн, дураараа дургисан баримт нийгмийн сүлжээнд тархаад байна. Ингэхдээ гэр бүлээрээ Өмнөговь аймагт очиж, төрийн албан хаагчдыг хүндрүүлж, наргиж, ууж идсэн байх. Тэд чухам яагаад дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэв гэх асуулт урган гарч байна.

 Учрыг тодруулахад тэднийг албанаас "ногоон бүс" болох Өмнөговь аймаг дахь постуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэйгээр томилолт өгчээ. Гэтэл тэд ийнхүү үндсэн томилолтоо умартаж, хорхог боодог зөөлгөж яваад иржээ. Тэдний дургиараа дургисан үйл явц  Өмнөговь аймагт байх Дэмчигийн хийдийн аялалаар үргэлжилсэн байгаа юм.  Нэг үгээр албан томилолтоо гэр бүлийн амралт зугаалга болгосон ОБЕГ-ын албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох сонин байна. 


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.140.134
    2021/04/06

    surteishd tomiloltoor ajillasan humuus neg horhog ideed neg sum orood zalbiraa l bizde. oor yum olj bichee uugan celebrarion mini

    Хариулах
  • 122.201.21.241
    2021/04/06

    Helbel shorond hataana ghiiin boluuuuu kkk

    Хариулах
  • 122.201.21.241
    2021/04/06

    Idej uuuhaaas uuur yum bdhgui yu gj hlheeer yum be deee edniiig

    Хариулах
  • 202.126.88.51
    2021/04/06

    Ерөнхии саид мэдэж дээ

    Хариулах
  • 66.181.185.72
    2021/04/06

    ТОЛГОЙГИЙН ИЛЭЭД ЯАХ Ч ҮГҮЙ. 630 ХҮН ӨДӨРТ ВИРУС ТУСГАСАН БАЙНА. МАШ САЙН АЖИЛЛАЖ ЦААШИД ХИЧЭЭЖ ӨДӨРТ 1000 ХҮРГЭ. ТЭРНЭЭС ИХ БОЛ БҮР САЙН ГЭНЭ.

    Хариулах
  • 103.26.195.252
    2021/04/06

    Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг дээ уг нь. Энэ Засгийн үед утга учраа алдлаа. Ёс зүйн хариуцлагыг жинхэнэ утгаар нь хүлээлгэдэг болоогүй цагт энэ байдал огт сайжрахгүй

    Хариулах
    • 64.119.24.93
      2021/04/06

      Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж юу гэсэн ч үгийн хахаха

  • 64.119.25.193
    2021/04/06

    Амарсайхан дарга нь авгайгаа ч дийлэхгүй, ажилтнуудаа ч дийлэхгүй, КОВИДоо ч дийлэхгүй

    Хариулах
    • 202.21.112.226
      2021/04/06

      Чухамаа чухам.