Унгарт коронавирусийн халдвар авсан монгол эмэгтэй нас баржээ

Moderator
2021/04/06

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээр нэг хүн нас барсан тухай мэдээллийг өгсөн. Тэгвэл Унгар улсад монгол эмэгтэй коронавирусийн халдвараар нас бар гэх мэдээллийг Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр цахим хуудсанаа бичжээ. 

Энэ талаар Элчин сайд З.Батбаяр "Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн бичжээ.

  Охин нь одоо инкубаторт эрүүл энх торниж байгаа талаар мэдээлжээ. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.50
    2021/04/07

    Одоо короно мутацлагдсан хэлбэрт орсон гэсэн тийм болхоор хорвуу чанар нь их байгаа байхаа Монгол цаг уурын хувьд эрс тэс хуурай агаарын циклоны урсгал ихтэй тулдаа л хорвуу чанар нь арай бага байх шиг байна Европ халуун дулаан чииглэг болхоор илүү хүнд тусах байхаа Хайран залуу нас Ум маани бадмэ хум

    Хариулах
  • 87.214.24.143
    2021/04/06

    tiim shuu chamaig alban tushaald devshuullee gej bgaa met

    Хариулах
  • 192.82.86.130
    2021/04/06

    "Тэнгэрт давшлээ" гэдэг цоо шинэ хэллэг хэлдэг болсон байгаа юм одоогийн энэ уруудан доройтож байгаа Монголын цаг үеийнхэн.. Нас барж байгаа хүний тухай ингэж хэлэх нь цаанаа л нэг бузар муухай сонсогдох юм."Чиний үхсэн нь их сайн хэрэг боллоо гэж байгаа юм шиг. Ертөнцийн мөнх бумыг үзүүллээ -гээд гоё даруухан гүн утгатай үг уг нь байж л байдгын

    Хариулах
  • 202.179.25.202
    2021/04/06

    um maani bad mi chum!!!

    Хариулах