19 настай эмэгтэй согтуурсан үедээ холбооны цамхаг дээрээс үсрэхийг завджээ

Moderator
Өчигдөр 09 цаг 23 минут

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 15 дугаар гудамж үүрэн телефон холбооны цамхаг дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 22:16 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Улмаар Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 22:27 цагт очиход тус дүүргийн 12 дугаар хорооны иргэн 19 настай согтуурсан Х-г 15 метрийн өндөртэй холбооны цамхаг дээрээс үсрэх гэж байсныг сэтгэл зүйн ярилцлага хийснээр эсэн мэнд буулгаж, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.   


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.55
    Өчигдөр

    15 metr chine 5dawhar barilga gesen ug uhneshdee

    Хариулах
  • 103.212.119.201
    Өчигдөр

    15 метрээс унахад яаахчгүй шдэ

    Хариулах
    • 66.181.161.103
      Өчигдөр

      2 metr hurehgui sda min chmg 14 15 niiluulsen ondor ged boddoo atsaa

    • 202.9.46.40
      Өчигдөр

      чи үз дээ... ккк