Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая гаргалаа.
Түүнийг дөрөвдүгээр сарын 4-нд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорихоор болжээ.
Тодруулбал:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ.
Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцлоо.
Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.55.188.107
Hoer hunii zodoon gj harj bga humuusee uls oron .zaluuchuud arhind jivj bn.Arhini uildber n ymarch hynaltgui.setgetsed nuluuleh hor uildverlej bgaag anhaarah tsag n bolson.Suuliin 30 jil mglchuudiig Arhiar ugjij.ard n darga nertei gahainuud haga bayjij bn.Arhini huulia changal.Hori.Haa.Oro s oron arhidaltai yaj temtssen jishee bdg.
Хариулах91.20.63.149
Энэ жигшүүрт хэргээс бид юу сурах вэ??? Архидалттай маш чанга тэмцдэг болох. Ингэхдээ архи хэтрүүлэн хэрэглэсэн зодоон цохион болсон явдлыг санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх, ажил албан тушаалаас нь буулгах, бүх цол хэрмийг нь хүчингүй болгох, улмаар олон жил хорих гэх зэрэг хуулийн ЗААЛТУУДЫГ яаралтай бий болгох, ХЭРЭГЖҮҮЛЭХ хэрэгтэй байна
Хариулах202.55.188.102
Аврага гэдэг үгийг яллагдагчаар солилоодоо.одоо яахав.хохь нь.
Хариулах192.82.75.246
Зөв шүүгээрэй хуулийхан наад шорондоо барилдаад сууж бай өөрийн чинь хохь
Хариулах64.119.20.66
20 жил өг
Хариулах66.181.161.45
Арай арай хамгийн бага шийтгэл...ингэхээр яаж бид шүүхэд итгэхэв дээ
Хариулах91.20.63.149
Энэ жигшүүрт хэргээс бид юу сурах вэ??? Архидалттай маш хатуу тэмцдэг болох. Ингэхдээ архи хэтрүүлэн хэрэглэсэн зодоон цохион болсон явдлыг санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх, ажил албан тушаалаас нь буулгах, бүх цол хэрмийг нь хүчингүй болгох, улмаар олон жил хорих гэх зэрэг хуулийн ЗААЛТУУДЫГ яаралтай бий болгох, ХЭРЭГЖҮҮЛЭХ хэрэгтэй байна
64.119.21.26
Жаахан мэдлэгтэй болчоод хуцаж байлдаа. Хэргийг шалгах хугацаанд хорьж байна. Эрүүгийн хариуцлага хүлээх болоогүй
64.119.22.201
XAIRAN TUMEN OLNII XAIR XUNDLEL. XAIRAN ERUIL.MEND. XAIRAN NAIZ NUXUD . XAIRAN GER BUL. ZALUUS MIN ARXINAAS XOL BAI. JARGAL N IXDEED UXAAN N BAGADJEE. ENKHBAT MIN GAIGUI BOSOOD IRVEL AVARGA TSOLNOOSOO TATGALZAAD TEGSGEED CHIMEEGUIXEN AMIDARDOO. ODOO JENKO N DOOSHLONO ENE HEN CH BIAH BOLNO YANA DA. SARXAD SAVNAASAA OLIMPII AVARHIIG CH YU CH BISH BOLGOJ BNA. IIM AYULTAI SHU ZALUUSAA.
Хариулах91.20.63.149
Энэ жигшүүрт хэргээс бид юу сурах вэ??? Архидалттай маш хатуу тэмцдэг болох. Ингэхдээ архи хэтрүүлэн хэрэглэсэн зодоон цохион болсон явдлыг санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх, ажил албан тушаалаас нь буулгах, бүх цол хэрмийг нь хүчингүй болгох, улмаар олон жил хорих гэх зэрэг хуулийн ЗААЛТУУДЫГ яаралтай бий болгох, ХЭРЭГЖҮҮЛЭХ хэрэгтэй байна
64.119.27.97
шийдвэр шударга гарахыг хүсч байна. Энэ нөхөр арай дэндүү давраад захиргаагүй юм шиг дураараа дургих нь дэндээд байсан юм. Хэтэрхий өөгшүүлж магтсаны харгай даа
Хариулах202.9.40.166
Их сагахаар ингээд буцаагаад байранд нь Тавих юм даа! Хохь нь!
Хариулах