Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй

Moderator
2021/04/05

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар дахин барилга барихаар газар ухсаныг иргэд эсэргүүцэж байгаа. 

Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр газар дээр нь очиж ажиллаж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр энэ үеэр “Тус газар дээр орон сууц барихгүй. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай барих тал дээр анхаарна. Иргэд мөн саналаа өгөх хэрэгтэй” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна