Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Их дэлгүүр шатсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
“Ай Ти Эн” ХХК-ий захирал Ц нь 2020 он 5 дугаар сарын 20-ны өдөр “Улсын Их Дэлгүүр” ХК-тай Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, өөрөө энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай аман гэрээ байгуулан дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна.
Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.8 Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 17 дугаар зүйлийн 17.2.4,17.2.6, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” Барилгын норм ба дүрмүүдийн 12-03-04-ийн 6.5 дахь хэсэг, Барилгын дүрмийн 106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”- өгөөгүй зэргээс шалтгаалж дээрх гал гарсан гэж прокуророос дүгнэжээ.
Хэргийг тодруулбал, 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Б нь газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гүйцэтгэхдээ гал алдсан байна.
Гал түймрийн улмаас тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 125 хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдан эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн нийт 24,023,847,554 төгрөгийн их хэмжээний болон ноцтой хохирол учирсан. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц, Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: mass.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
192.82.85.118
Manai Mongoliin shvvh tsagdaa nar gejdee muu pizdakuud enees tsaadah hergiig olj chadahg i ldee
Хариулах202.55.188.108
ядарсан хүмүүсд л үйлчилдэг хууль шүү дэээ
202.9.40.17
Uursduu zuvshuurulgui humuustei geree hiicheed daraa ni herg uuruuleed
Хариулах150.129.142.242
Том компаний шинжгүй.даатгал нь гэж хошного улаймаар шившиг. Номин даатгалаас юц ч олж долоохгүй
Хариулах64.119.21.69
ИХ Дэлгүүр жижиг хувьцаа эзэмшигчидийг их олон жил луйвардаж байгаадаа БАЯРСАЙХАН ГУАЙ
Хариулах66.181.161.90
Харин тийн. Миний хувьцааг би мэдээгүй байхад л зарагдцан гэж гарч ирээд байгаам даа
103.212.119.10
ТОМ КОМПАНИ БАЙЖ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ КОМПАНИАР ДЭЭВРЭЭ ЯНЗЛУУЛСАН БАЙЖ БОЛОХ УУ.
Хариулах150.129.143.216
Tom company bj nariindaa hatsiin be? Bas neg yadarsan hund hariutslagaa vvrvvlehnvv? Uursdiinh ni buruu shd
Хариулах202.9.47.43
Тийм том компани байж ийм хүмүүсээр ажил хийлгэх ч гэж дээ.
Хариулах202.126.89.58
nomingiinh ugaasaa huuliig hahuuldaa biz nomingiin buh yum tengert tulsan unteishde jijig kompani 24 ter bumiig tolhuu
Хариулах66.181.161.30
Burhan min 24n terbum
Хариулах