Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Сонгинохайрхан дүүргийн Спорт хороон дээр байрлах дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай өчигдөр энэ сарын 3-нд танилцлаа.
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 23-ны өдөр “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 336758 хүн вакцины эхний тунг хийлгэсэн байна.
Хэсэгчилсэн хөл хорионы үед иргэдийг дархлаажуулалтын вакцинд идэвхтэй хамруулж, зургадугаар сарын 1 гэхэд хотын хүн амыг вакцинд бүрэн хамруулна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон хэллээ.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн хувьд “Сovid-19” халдварын эсрэг вакцинд иргэдийг шуурхай хамруулахын тулд ням гарагаас дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж байна.

Өнөөдрийн байдлаар байнгын 7 цэг дээр нэг өдөрт 3000 хүнийг дархлаажуулалтад хамруулж байна. Засгийн газар дөрөвдүгээр сард насанд хүрсэн 1 сая иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна