Байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, мөсөн доогуур, нуурын 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын усчин аврагч, ахлах ахлагч Н.Нямсүрэнд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн талархал илэрхийлж, мөнгөн урамшуулал олголоо.
Ахлах ахлагч Н.Нямсүрэн нь Халхгол сумын Буйр нуурт долоо хоногийн зайтай мөс цөмөрч живсэн хоёр тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах үеэр 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн аж. Тус автомашинууд нь өнгөрсөн нэгдүгээр сард живсэн бөгөөд татан гаргах ажиллагааг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сумын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид зохион байгуулсан байна. Тээврийн хэрэгслүүд “Ялалт “багийн Буйр тосгоноос баруун зүгт “Хошуу” бургас гэх газарт живсэн бөгөөд хүний амь эрсдээгүй гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна