​ Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар аваад байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Moderator
2021/04/01

Манай улс хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Үүнээс хойших хугацаанд нийт 311 мянга гаруй хүнд коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийгээд байгаа юм.

Эдгээр иргэний 532 нь коронавирусийн халдварт цар тахлаар өвчилснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өөрийн цахим хаягтаа мэдээлжээ..

Тэрбээр "310 мянга гаруй хүн вакцинд хамрагдаж байгаа ч сэрэмжлүүлэх мэдээ байна. Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан. Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. 2 дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. Тиймээс вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна” гэж мэдээлжээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.241
    2021/04/01

    1 дэх тунгаа хийлгээд өвдсөн хүн 2 дэх тунгаа яаж хийвгэх вэ зөвлөгөө авья

    Хариулах
  • 122.201.31.192
    2021/04/01

    АРХИ УУГААД ЛБАЙГАА ШДЭЭ

    Хариулах
  • 192.82.80.94
    2021/04/01

    Өө балайнууд аа вакцин хиилгэсэн юм бол тэвчээртэй байж сайн хамгаалж 2дахииг хиилгэж үр дүнг нь үзээчээ дэмии ажил удаад байхмдаа

    Хариулах