АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд АН-ын даргын цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатад өнөөдөр баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

АН-ын дарга С.Эрдэнэ: “Цахим сонгуулийг амжилттай зохион байгуулсан бүх хүнд баяр хүргэе. Манай намын Үндэсний бодлогын хороо хуралдаж намын Их хурлынхаа товыг гаргаж, Их хурал АН-ын шинэ даргыг ёсчлон баталж, Дээд шүүхэд бүртгүүлнэ.
Хууль ёсны Ардчилсан нам амжилттай сонгуулиа явуулж, хууль ёсоор шинэ даргаа сонголоо. М.Тулгат бол залуу хүн. Улс төрийн туршлагатай, боловсрол мэдлэгийн хувьд төлөвшсөн бэлтгэгдсэн залуучуудын нэг. Удам дамжсан улстөрч, ардчиллын анхдагч Цогтсайханы дүү. Ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэж хэлсэн юм.
Харин М.Тулгат “Цахим сонгуулийг амжилттай зохион байгуулсан Дотоод сонгуулийн хорооныхонд, намын нийт гишүүддээ баярлалаа. Сунгаанд хамт өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчдээ баярлалаа. Манай сонгууль ямар нэгэн гомдол, зөрчилгүй болж өнгөрсөнд баяртай байна. Намынхаа үе үеийн удирдлагууд, дарга нарт маш их баярлалаа. Энэ их итгэл хариуцлагыг ухамсарлаж, АН-ыг хүчирхэг, Монголын хөгжлийн жолоодогч байлгахын төлөө бүх амьдралаа, өөрийгөө бүрэн зориулна” гэсэн юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.39
Баяр хүргэе, Эрдэнэ даргад Их баярлалаа
Хариулах