УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд тулгамдсан түргэн тусламжийн машины асуудлыг шийдэж өгөхөөр боллоо
Баянзүрх дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгалан “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд зочилж, эмч эмнэлгийн ажилтнуудтай санал бодлоо солилцож, тус төвд шаардлагатай түргэн тусламжийн машины асуудлыг шийдэж өглөө. Мөн эмнэлгийн шилдэг эмч ажилтнуудад хувиасаа мөнгөн урамшуулал олголоо.
Энэ үеэр тэрээр “Цар тахлын амаргүй үед иргэдийн эрүүл мэнд эх орны аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ хичээн зүтгэл, чармайлтын ачаар Монгол Улс иргэдээ вакцинжуулалж, тодорхойгүй халдварын голомтуудыг нээн илрүүлж байгааг энд хэлэх нь зүйтэй. Та бүхэндээ “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе” гэсэн юм.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд анх 1972 онд Найрамдлын районы нэгдсэн эмнэлэг нэртэйгээр 120 ортой, 300 иргэнд үйлчлэх хүчин чадалтайгаар нээгдэж байсан бол өнөөдөр өдөрт 500 гаруй иргэнд үйлчилдэг 349 гаруй алба хаагчтай томоохон байгууллага болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна