Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар олон нийтийн цагдаа нарын төлөөлөлд урамшууллыг гардууллаа.

Moderator
2021/03/26

Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үеэр ажилласан олон нийтийн цагдаа нарт Монгол Улсын Засгийн газраас урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар олон нийтийн цагдаа нарын төлөөлөлд урамшууллыг гардууллаа.

Энэ үеэр салбарын сайд Х.Нямбаатар "Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах ажилд та бүхэн хоёргүй сэтгэлээр зүтгэж, чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархаж байна.

Засгийн газрын хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.


Эх сурвалж: ХЗДХЯ

     


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна