Сангийн сайд Б. Жавхлангийн бие төлөөлөгчийн албан өрөөний төлбөрийг төсвөөс төлдөг

Moderator
2021/03/25

Төрийн мөнгө уйлдаггүй жишээ үргэлжилсээр байна. УИХ-ын гишүүний бие төлөөлөгчийн албан өрөөний төлбөрийг татвар төлөгчдын халааснаас гаргадаг байгаа баримт дэлгэгдлээ. Тодруулбал, Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож хоёр сарын өмнө Сангийн сайдын суудалд тухалсан Б.Жавхлан давуу эрх ашиглан, төсвийн мөнгөөр туйлжээ. Б.Жавхлан сайдын бие төлөөлөгч буюу туслах нь Дарханы ЗДТГ-аар түрээсийнхээ төлбөрийг төлүүлдэг. 


Баримтаар ил болсноор бол Дархан-Уул аймгийн Засаг дарга 2020 оны аравдугаар сарын 28-ны 02-А/74 тоот тушаал гаргасан байдаг. Уг тушаалд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн бие төлөөлөгч, туслах тус аймгийн Төрийн банкны байранд албан өрөө түрээслэх зардалд шаардагдах 3,511,200 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвийн байрны түрээсийн зардлаас гаргахыг үүрэгдсэн байх. Ийнхүү төрд заларсан эрхмүүд өөрөө болон өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээ төсвийн мөнгөөр "угжсаар" байгаа нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.78
    2021/03/26

    Ардчилсан нам ч ялгаагүй хуугаар нь сольж хамаж байсан төрийг цөлөмсөндөө

    Хариулах
  • 202.9.46.164
    2021/03/26

    Нэг л өдөр ээлж нь ирэх байхдаа

    Хариулах
  • 202.9.46.164
    2021/03/26

    Жавхлан чинь сонгуулиар Дарханаас гараад юу хийсийн хэдэн намынхаа нөхдүүдийг захирал ,дарга болгосон

    Хариулах
  • 202.9.46.164
    2021/03/26

    Яасан идэж ханадаггүй хувалзнууд вэ

    Хариулах
  • 203.91.115.48
    2021/03/25

    Төрийн албанд шургалсан паразит хувалзнуудыг зайлуулах сайхан цаг ирнэ ээ. Бүгдийг нь эргийн наана зогсоож байгаад буудах хэрэгтэй!!!

    Хариулах