Т.Чимгээгийн ах Хүрэлбат: Миний амь нас хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно

Moderator
21 цаг 20 минутын өмнө

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонсоод байгаа Т.Чимгээгийн ар гэрийнхэн Хэлмэгдүүлэгсдийн хөшөө өмнө өлсгөлөн зарлахаар мэдэгдлээ. Олон жил итгэж хүлээсэн ч хэрэг шийдэгдэхгүй, улстөрийн шоу хийсээр байгааг эсэргүүцэн  тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа Т.Чимгээгийн ар гэрийнхэн мэдэгдлээ. 

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "Дүүгийн минь эрүүл мэнд өдрөөс өдөрт доройтож байна. Тийм учраас би тэмцлийн энэ хэлбэрийг сонгож байна. Дүүгээ би зургаан жил шоронд суулгачихлаа. Амь насаа дэнчинд тавиад өлсгөлөн зарлаж байна. Гүтгэж шоронд хийсэн шүүгч нар өнөөдөр зүгээр ажлаа хийгээд явж байна. Би ҮАБЗ-д хандан гэрээслэл бичсэн "Хилсээр гүтгэгдсэн Т.Чимгээг суллах хүртэл амь насаа дэнчинд тавин өлсгөлөн зарлаж байна. Хэрэв миний амь нас хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно" гэсэн байгаа. Мөн Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байна. Монгол Улсын шүүх шударга шийдвэр гаргахад хэдэн хүний амь нас хэрэгтэй байгааг харъя. Өлсгөлөн надаар дуусахгүй. Миний дүү нар үргэлжлүүлнэ. Эцсээ хүртэл тэмцэнэ. Би эхээс есүүлээ. Чимгээ маань Дорноговьд эмээ дээрээ өссөн юм. С.Зориг амиа алдсан тухайн үед эмээгийн бие өвдөөд хоёр хүүхэдтэйгээ хамт тэнд очоод байсан цаг үе шүү дээ" гэв. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.159
    16 цагийн өмнө

    Нөхөр нь орлцдоггүй л юм байхдаа эсвэл зайгаа авчихсан юм бол уу

    Хариулах
    • 59.153.85.83
      11 цагийн өмнө

      Нөхрийг нь цагдаа саатуулсан.

    • 66.181.161.41
      14 цагийн өмнө

      nohor ni ahtai ni hamt olsgolon zarlaj bgaa gesen bh

  • 103.26.195.115
    16 цагийн өмнө

    Нямдорж гэдэг новш төр засгаас хол байж болдоггүй юм байхдаа одоо холдох цаг нь болсон баймаар юм даа

    Хариулах