Н.Алтанхуяг: Хүний үхлээр шоу хийдгээ больмоор байна

Moderator
2021/03/25

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  "Эрүүдэн шүүсэн гэх бичлэг нь задарч олон нийтэд ил болсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэдүүлээ нэг санаа тавиад шийдчихэж болохгүй юм уу? Хэдэн сонгууль дамнуулан үүгээр шоу хийлээ. Надад ээжээс нь, ахаас нь өргөдөл ирсэн. Шоронд хүн эрүүдэн шүүгдэж тамлагдаж байна. Энэ хоёр хүнийг гаргах асуудлыг хурдан шийдье. Сонгуулийн шоу хийж, хүний үхлээр тоголдгоо больмоор байна. Нууц энэ тэрээс  нь гаргаж, захиалагчийг нь зарламаар байна" гэсэн байр суурийг илэрхийлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна