Ц.Мөнхцэцэг: Хоёр нас зургаан сартай охины ээжид хууль зүйн тусламж дэмжлэг хэрэгтэй

Moderator
Өчигдөр 14 цаг 59 минут

"Төрсөн эцэг нь хоёр нас 6 сартай охиноо хүчирхийлсэн, хүүхдийг маань 108 төв рүү аваад явчихлаа" гэх мэдээллийн дагуу сайтын сурвалжлах баг охины ээжтэй уулзаж, ярилцлага хийсэн.

Мэдээлэл мөрөөр Цагдаагийн байгууллагаас охины ээж дүү хоёрыг хамгаалалтад аваад байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Өчигдөр Папараци.мн сайтаар төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн байх магадлалтай мэдээлэл гарсан. Энэ хэргийн хохирогч эмэгтэй өмнө нь гомдол гаргаад, цагдаад шалгуулаад, шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Гэтэл үүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч хэрэг нь шийдэгдээгүй. Мөн тухайн эмэгтэй нөхрийн хүчирхийлэлд, дарамтан дор айдастай хууль зүйн өмгөөлөл хүсч байгаа юм билээ. Тухайн эмэгтэйд яаралтай хууль зүйн зөвлөгөө тусламж хэрэгтэй байна. Гэтэл хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа удаашралтай байна" гэсэн байр суурийг илэрхийлээ. 


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.11.176
    9 цагийн өмнө

    Энэ хэрэг хэзээ шийдэгдэх вэ?? Охиныг ээжд нь хурдан өгөөч

    Хариулах
  • 66.181.161.18
    Өчигдөр

    tsaaza sergee hvvhed emegteichvvd hohirsoor bn

    Хариулах
  • 139.5.217.230
    Өчигдөр

    iim hog shaarnuud amid ywah erh baihgvi

    Хариулах
  • 66.181.161.103
    Өчигдөр

    ter muu dontong shorond bish shoroond bulval taarna

    Хариулах
  • 66.181.161.67
    Өчигдөр

    Цаазын ялаа сэргээгээчээ нялх балчир үрс ингэж хохирох ёсгүй

    Хариулах
  • 202.126.90.102
    Өчигдөр

    муу балиар заваан гаж донтон

    Хариулах
  • 66.181.161.45
    Өчигдөр

    Сайн байна. Ингээд УИХ гишүүд нь анхаарал тавиад аваад явчуул асуудал хурдан шийдэгдэх байх шүү

    Хариулах
  • 202.126.89.233
    Өчигдөр

    Тэр муухай араатныг шрронд хийгээчээ

    Хариулах