Дархан-Уул аймгийн Онцгой комисс энэ сарын 24-ний 00:30 цагт хуралджээ. Учир нь эх үүсвэр тодорхойгүй 4 тохиолдол нэмэгдэж “Ковид-19”-ийн батлагдсан тохиолдол нийт 11 боллоо. Ингэснээр манай аймаг Ногоон бүсээс Шар бүс рүү шилжиж байна.
ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР:
- Иргэдэд үйлчилдэг бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагааг бүрэн хязгаарлана /2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар/
- Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагааг хязгаарлана. /2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар/
- Шарын гол, Орхон, Хонгор сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана
- Дархан-Уул аймгаас гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд холбогдох бичиг баримтыг үндэслэн Түр зөвшөөрлөөр гарна. Хүндэтгэн үзэх шалтгаанд: Эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна.
- Дархан-Уул аймгийн иргэд бусад аймаг орон нутгаас ирэхдээ тухайн аймгийн Онцгой комиссын бичигтэй ирнэ.
- Олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт зохион байгуулахгүй
- Хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газар ажиллахгүй
- Бүх төрлийн үйлчилгээний газрууд 0-18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй
- Диско баар, караоке хязгаарлахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна