С.Энхболд: Вакцин хийгээд саажилт өгсөн гэх Б-г төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжүүлсэн

Moderator
2021/03/22

Вакцин хийлгээд саажилт үүссэн гэх эмэгтэйн бичлэг цахим орчинд түгсэн. Энэ мэдээллийн мөрөөр ЭМЯ ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар сэтгүүлч асуулаа. 

Үүнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Энэ хүн энэ сарын 15-нд синофарм үйлдвэрийн вакцин хийлгэсэн. Энэ хүн урьд аваарт орж байсан. Манайхны энгийн хэлж заншсанаар нурууны суулттай, шохойжилттой хүн байна лээ. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжсэн. Эцсийн байдлаар онош тогтоогдсоны дараа вакцинаас болсон уу, суурь өвчнөөс болсон уу? гэх хариултыг өгнө" гэлээ.