Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар UBS телевизийн "Өглөөний мэнд Улаанбаатар" нэвтрүүлэгт оролцсон байна.
Энэ үеэр хотын дарга "Хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, тусламжийн хүрээнд БНХАУ-ын төмөр замын анги нэгтгэл, Чайна констракшн Энхтайваны гүүрийг барьсан. 1958 онд ашиглалтад оруулснаас хойш 63 жил өнгөрч байна. Гүүрэнд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Энхтайваны гүүр, 120, 220 мянгат гээд маш олон барилга, байгууламжийн бүтээн байгуулалтад БНХАУ-ын барилгын Чайна констракшн оролцсон. Ю.Цэдэнбал дарга Хятадаас ч, Оросоос ч дэмжлэг авдаг, олон талт хамтын ажиллагаа явуулдаг байсан. Удирдагчийн зөв бодлогын үр дүнд хот өргөжин тэлж, тухайн үеийнхээ үйлдвэр инновацийн төв болж байлаа. 1987 он гэхэд Монгол Улс хөнгөн үйлдвэрийнхээ салбараар Хятадаас дээгүүр, тэргүүлэх хэмжээнд байсан. Бид бодлогын алдаа гаргаж, боловсон хүчин, үйлдвэр технологийн бодлогоо алдаж, ажилчин анги нь наймаачин болж, сүүлдээ хувийн хэвшил болж, олон үйлдвэр хоосорсон. Үүнийг давтаж болохгүй. Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, Хятадын талтай ярьж, зургаан эгнээ болгон өргөтгөж, явган хүн, дугуйн замтай зураг төсөл хийгээд явж байгаа" хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
59.153.112.129
Шинээр хоёр ч гүүр барьсан нь "Энх-Тайван ыгүүр"-ийг шинчлэх гэж асар их хөрөнгө цаг зарсанаас хамаагүй илүү үр ашигтай болох юм шүү дээ Сумьяабазараа. Наад Энхтайваны гүүрний чинь хоё талын замын ачаалаоыг багасгахгүйгээр гүүрийг мянга өөрчлөөд юу ч болохгүй. Дандаа мунхаглах
Хариулах