Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховдод томилолтоор ажилласан иргэнээс коронавируст халдвар илэрсэн байна.
Тодруулбал, тухайн хоёр иргэн Улаанбаатар хотоос энэ сарын 10-нд гараад 16-нд ирсэн байна. Ингээд энэ сарын 18-нд шинжилгээ өгөхөд коронавируст халдвар авсан нь тогтоогджээ.
Энэ талаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас "Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажилласан 2 иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Эдгээр иргэд нь Улаанбаатар хотоос ирэхдээ Ховд аймгаар дайран өнгөрч шууд Баян-Өлгий аймагт очиж ажилласан. Харин буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр манай аймгийн БОЭТ-д ажиллаж тоног төхөөрөмж угсарсан байна. Энд 5 цагийн хугацаатай ажиллаад мөн өдрөө Улаанбаатар хотруу гарсан. Замдаа Говь-Алтай, Өвөрхангай аймгуудаар дайран өнгөрч УБ хотод 03 дугаар сарын 16-нд очиж 18-нд шинжилгээ өгөхөд халдвартай болох нь тогтоогджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр уг иргэн нь 03 дугаар сарын 09-нд УБ хотод PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарч маргааш нь буюу 10-нд орон нутгийг зорьжээ. Баян-Өлгий аймаг руу ороход нь хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад мөн сөрөг гарсан байна.
Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон 13 иргэнээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Эдгээр иргэдийг тусгаарлан ажиглаж байна. Давтан шинжилгээг ирэх 7 хоногийн Даваа гарагт мөн түүнээс хойш дахин 7 хоногийн дараа авах юм байна" хэмээн мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна