Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаж байна

Moderator
2021/03/19

Гадаад Иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр гадаадын иргэдийн визийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр энэ үеэр "Гадаадаас ирсэн ажиллах хүчин тухайн газар нутагтаа байрлахгүй, ирсэн зорилгынхоо дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Тухайлбал,  Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаад явж байх жишээтэй. Үлдсэн 12 хүн нь Тэрэлжийн барилга дээр ажиллана гэсэн боловч тэндээ байхгүй. Дундговь аймгийн Гурвансайхан суманд уурхайд ажиллана гэсэн иргэд Улаанбаатар хотын ХУД-ын самрын үйлдвэрт ажиллаж байна. Энэ мэтчилэн оруулж ирсэн ажиллах хүчнээ аж ахуй нэгжүүд хянаж чадахгүй байгаа зөрчил цөөнгүй байна" гэлээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.24.112
    2021/03/19

    Үе үе гэнэтийн шалгалт хийж байх хэрэгтэй ш дээ. Наад орж ирсэн гадныхан чинь мэдүүлсэн визийн зориулалтаар хаягтаа ажиллаж бга юу, хэгацаа хэтэрсэн үү гэх мэтийг шалгаж хяналт тавих нь энэ байгууллагын үүрэг биз дээ

    Хариулах
  • 103.229.120.107
    2021/03/19

    zaisangiin minii ger hothond ui olon hytad bolon uvur mongolchuud mash iheer amidraad olon jil bolj sayhan ih olon hytad ajilchid shineer irsen bn le yaj shalgaj bdg we Voyage usnii uildver bolon ih olon uildver ezemshdeg china boss bdg gsn ter hothonii 70% ni hytaduudiin medeld bdg gsn shuu Mongol irgediin erh zurchij bgaa Mongol ohidtoi bnga arhidaj bdg gsn ter hytad ajilchid

    Хариулах
  • 117.111.2.232
    2021/03/19

    Manai ulsad gadaad irgediig hyanadag gazar bdg bsiimuu kkkk

    Хариулах