Howo машины чиргүүл салж, 13 настай охины амь насыг хохироожээ

Moderator
2021/03/19

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.03.08-11-ний өдрүүдэд нийт 712 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 502 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 1 хүн амиа алджээ. 

 Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, 2021.03.15-ны өдөр  13.00 цагийн орчимд Архангай аймаг Эрдэнэбулган сум 3-р баг Хөгжим драмын хойд зам /аймгийн төвд/ асфальтан замд Howo маркийн автомашины чиргүүл салж, явган зорчигч 13 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг хохироожээ. 

 Иймд жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.161
    2021/03/19

    Энэ хово гэдэг машин ямар их осол гаргана вэ дандаа хуучин хогнууд байдгиймуу

    Хариулах
  • 66.181.186.66
    2021/03/19

    13 настай хүүхэд нас бие гүйцсэн эмэгтэй болохуу. тэгвэл хүүхэд нас хэдэн насанд дуусах вэ. үүнийг бичиж байгаа хүн та өөрөө хэдэн настай эмээ эсвэл өвөө вэ.

    Хариулах
    • 202.126.88.211
      2021/03/20

      Tiim shvv ene setgvvlch nertei medleg muutai medrel muutai uymnuud bnaa

  • 202.179.26.60
    2021/03/19

    Ene ulsad amid yavah batalgaa algaa sda

    Хариулах
  • 202.126.89.249
    2021/03/19

    Юмаа шалгдгүй эргүү хар мал

    Хариулах
  • 202.179.26.179
    2021/03/19

    Ohin huuhed, haramsaltai ymaa. Um ma ni bad me hum

    Хариулах
  • 202.126.90.3
    2021/03/19

    Жаахан хүүхэд хайран юм

    Хариулах