Э.Тэмүүлэн: 130 хүнээс коронавируст халдвар илэрч, 48хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Moderator
2021/03/17

Эрүүл мэндийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийж байна. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

Сүүлийн 24 цагт 16800 шинжилгээ хийснээс коронавируст халдварын 130 тохиолдол илэрлээ. Харин 48 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Шинээр халдвар авсан иргэдийн 129 нь Улаанбаатарт, нэг тохиолдол нь тусгай үүргийн онгоцоор ирсэн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол байна. 

Халдвар авсан иргэдийн 120 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа бол 9 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байгаа аж. Харин нэг хүний хувьд Перт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн юм.