CNN суваг Соёл урлагийн буландаа Английн алдартай гэрэл зурагчин, найруулагч Алекс де Морагийн Монголын өнөөгийн нийгэм, өдөр тутмын амьдралын талаар өгүүлсэн "Straight Outta Ulaanbaatar" баримтат кино, номыг онцолжээ. Алекс де Мора Монголын хип хоп урлагийн өнөө цагийн төлөөллүүдийг баримтжуулахаар "Straight Outta Ulaanbaatar" хэмээх гэрэл зургаас бүтсэн ном болон баримтат киног бүтээсэн байна. Энэхүү бүтээлдээ Монголын хип хоп урсгалын үүсэл, хөгжлийн тухай сонирхолтой мэдээллүүдийг онцолжээ. Тэрбээр бүтээлийнхээ гол дүрээр Монголын нийгэм, улс төр, энгийн ард иргэдийн амьдралыг өөрийн уран бүтээлдээ тусгадаг реппер Big Gee-г сонгосон байна.
Орчин үеийн залуусын үргэлж сонирхсоор байдаг хөгжмийн гол урсгалуудын нэг болох хип хоп урсгал нь Монголд коммунизмын он жилүүд дууссаны дараа буюу 1990-ээд оноос эхлэн эрчимтэй дэлгэрсэн. АНУ-ын хип хоп дуунууд телевизийн сувгуудаар эгшиглэх болсноос хойш монгол залуус “2 Pac”, “The Notorious B.I.G”, “Snoop Dogg”, “Wu-Tang” зэрэг уран бүтээлчдээс урам зориг, үлгэр жишээ аван өөрсдийн бүтээлээ туурвих сэдлээ олсон тухай дурджээ Gee-ийн яриаг онцлон дурьдсан байна.
Мөн CNN өнөөдрийн нийтлэлдээ Big Gee уран бүтээлдээ Монголын улс төр нийгмийн болохгүй бүтэхгүй асуудлыг тусган шүүмжилж, ард түмний бодит амьдралыг дуугаараа дамжуулдаг талаар дурджээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
73.22.167.225
Proud of you, Gee
Хариулах