С.Ганбаатарын нэр дэвших эрхийг Н.Энхбаярт олгохгүй

Moderator
2021/03/15

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх боломжтой. Иймээс ойрын өдрүүдэд намууд хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх вэ? гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. 

Үйл явцтай зэрэгцэн МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАН-тай нэгдэнэ" хэмээн мэдэгдэл хийлээ. Тэр "МАНАН-ын эсрэг тэмцэх", "Байгалийн баялгийг шударгаар хуваарилах" гэсэн хоёр зорилгын хүрээнд МАН-тай нэгдэнэ гэдгээ Н.Энхбаяр мэдэгдэв. Гэхдээ хөшигний ард ирэх зургадугаар сард СХД-т болох УИХ-ын нөхөн сонгуульд хүүгээ нэр дэвшүүлэх тохироог хийсэн байх магадлалтай юм. 

Энэ зуур хамгийн их анхаарал татсан үйл явдал нь Н.Энхбаяр "УИХ-ын сонгуулийн дараа С.Ганбаатар бидэнд мэдэгдэлгүйгээр ярилцлага өгч, ирэх дөрвөн жил Эрдэнэтчүүдийнхээ төлөө ажиллана. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гээд мэдэгдчихсэн" гэсэн юм.

 Мөн  УИХ-ын сонгуулийн дараа С.Ганбаатар Ерөнхийлөгчтэй уулзахдаа "2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Х.Баттулга таньд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэж амалж байсан. Гэтэл МАХН-ынхан нэр дэвш гэсээр дэвшүүлсэн. Таниас уучлалт гуйж байна" гэж байр сууриа илэрхийлсэн. 

С.Ганбаатар нэгэнт ийм мэдэгдэл хийсэн учир МАХН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох хувилбарыг судалж эхэлсэн гэдгээ Н.Энхбаяр тайлбарлаж буй. Гэтэл сүүлийн үед С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байр сууриа илэрхийлж эхэлсэнд Н.Энхбаяр шүүмжлэлтэй хандаж  байр сууриа илэрхийлсэн. 

Харин С.Ганбаатар өнөөдөр "Өнөөдөр би Н.Энхбаяр гэдэг хувь хүний тухай ярьмаар байна. Тэр бол гайхалтай том улстөрч, тууштай, шийдвэртэй, хатуужилтай" гэх магтаалтай зэрэгцүүлэн "Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үгүйг "Та бидний эсвэл" шийднэ" хэмээн мэдэгдчихлээ. 

Нэг үгээр С.Ганбаатарын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг Н.Энхбаяр биш МАХН-ИЗНН-МУНН-ынхны мэдэлд байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.142
    2021/03/16

    ganbaatar aa uragshaa chamaig ard tumen demjinee

    Хариулах
  • 203.91.115.53
    2021/03/15

    Институтий нхэн.учили

    Хариулах