С.Энхболд: Иргэд вакцин сонгохгүй, эмчийн заалтаар хийнэ

Moderator
2021/03/15

Өнгөрсөн сарын 23-нд манай улс коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Иргэдийн хувьд аль улсын ямар вакцин хийлгэхээ сонгох боломжтой гэх мэдээллийг албаныхан өгсөн.Тэгвэл үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө. 

Тэрбээр "Иргэдийн дунд буруу ойлголт яваад байна. Манай улс дөрвөн төрлийн вакциныг зөвшөөрсөн. Эдгээрээс эмчийн зааврын дагуу вакцинаа хийлгэнэ, сонгохгүй. Эмчийн заалтаар л хийнэ. Жишээ нь Спутник, Синофарм вакциныг 65-аас дээш насныханд хийж болно" гэлээ.