ЭМЯ: 122 хүнээс коронавируст халдвар илэрчээ

Moderator
2021/03/15

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9410 шинжилгээ хийснээс 122 тохиолдол илэрч,  30 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Шинээр батлагдсан 199 тохиолдлын Улаанбаатар хотод,  хоёр нь Завхан аймгийн Шилүүстэй суманд, нэг хүн Төв аймгийн Зуунмод суманд бүртгэгдсэн байна. Мөн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавируст халдвар илэрсэн байна.