Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн малчны хоёр настай Э.Энгүүн охин аавыгаа малдаа явсан хойгуур гэрээсээ төөрч, эрлийн багийнхан түүнийг найман цаг орчим самналт хийж хайсны үр дүнд эрэлч нохойн тусламжтайгаар эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг хүргэсэн.
Э.Энгүүн охин гэрээсээ 5 км орчмын зайд харганы нөмөрт даарч бээрсэн, айж чичирсэн байдалтай унтаж байсныг шөнийн 03:50 цагт олжээ.
Эрлийн үйл ажиллагаатай холбоотой Ховд аймгийн цагдаагийн алба хаагч Ц.Жарантай хэвлэлд "Хүүхдийн өөрийнх нь өмсөж байсан эд зүйлээс үнэр авахуулаад чиглэл тогтоох зорилготой ажилласан. Чиглэл тогтоосноор хүүхдийг эсэн мэнд олж авсан. Охин гэрээсээ 5 км зайд харганы ёроолд даарсан, бээрсэн байдалтай олдсон. Цаг алдсан бол хүүхэд осгох магадлал өндөр байсан. Подволк, нимгэн цамцтай явж байсан" гэлээ.
Охины аав Г.Эрдэнэбаатар "Миний хүүхдүүд баруун талын айл руу яваад зурагт үзэж бай гэж хэлээд малдаа явсан. Гэтэл миний араас яваад төөрсөн байсныг бид 5, 6 цагийн үед мэдсэн. Тэгээд сумын Онцгой байдал, цагдаагийн газарт мэдэгдсэнээр охиноо олж авсан" гэлээ.
Фотог: Ховд.мн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
64.119.16.141
ЭНЭ ЯВДЛААС СУРГАМЖ АВААРАЙ
Хариулах66.181.161.61
Tsagdaagiin alba haagch mundag sain nohoidoo bayr hurge. Mal gj uheldhee bolioch ur huuhdee bod .huuhdee olson nohoinoos dor baidgaa med
Хариулах192.82.66.172
тэнэг оркууд шүү яанаа
Хариулах66.181.166.165
Bur neg medrel muutai yum aa. Yug ch boddoggui, yund ch sanaa ni zovdoggui. MAL bol UR TULIINHOO HAJUUD haraad zogsoj baidag. Iim muusain orontsog golognuudiig bas 2 shirheg orontsog osgoj baigaa. Hun ni ymr ch chanargui, bolovsrol tui ch bhgui. Ingej bhaar uhej bsan deer dee neeree. Huuhed ntr zohihchgui. Uneheer nre teneg gehed ch bagadana.
Хариулах103.212.119.168
mal shigee boltson yum uu
Хариулах203.91.115.50
Мал гэхээр үр хүүхдээ ч хөсөр хаядаг малчид хөөрхий
Хариулах202.9.46.207
Эвий дээ. Бас унтаж байсан нь яамай даа. хөөрхий дөө.
Хариулах66.181.161.52
Ээ бурхан минь.
Хариулах