Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Архангай, Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймгуудад иргэд цасанд суусан, сураггүй алга болсон дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Тодруулбал, 03 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагийн байдлаар нийт 14 хүн төөрсөн сураггүй болсон дуудлагаар ажиллаж, 7 иргэнийг эсэн мэнд олсон бол 7 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Баянхонгор аймгийн Богд суманд 2, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1, Төв аймгийн Сүмбэр суманд 2 иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Цасанд суусан гэсэн дуудлагаар Увс аймгийн Улаангом, Тариалан, Өндөрхангай сумын нутагт автомашинтай зорчиж явсан 3 автомашин, 13 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Түүнчлэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутагт 3 дугаар сарын 13-ны өдрийн 17:10 цагийн орчимд 3 айлын гэр нурсан бол Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт дэвсгэрт байрлах “Баян Айраг” ХХК-ийн 9 гэр нурж, нэг байшингийн дээврийн төмөр хууларсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна