Өнөөдөр өдрийн 14 цагийн байдлаар Баян-Өлгийн аймгийн Өлгий хотод салхины хурд түр зуур 20 м/с, Ногооннуур суманд түр зуур 26 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Завханы нутгаар, 14-ний өдөр Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана.
Мөн энэ үеэр зарим газраар хур тунадас, нойтон цас орж, өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс хүйтрэх тул замд хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл үүсэж байгаа тул малаа холын бэлчээрт явуулахгүй байх, хол замд гарахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
66.181.161.6
Хариулах