Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.03.08-11-ний өдрүүдэд нийт 735 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 491 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 3 хүн нас баржээ.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –11
- Мөргөлдөх хэлбэрээр-2
- Онхолдох хэлбэрээр-1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2021.03.08-ны өдрийн 20.00 цагийн орчимд СХД-ийн 32 дугаар хороо Архангай салдаг уулзвараас Эмээлт явах замд суудлын автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж амийг хөнөөсөн
2021.03.08-ны өдрийн 22.00 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн замд суудлын автомашины жолооч үл хөдлөх зүйл мөргөж, зорчигч нас барсан
2021.03.10-ны 07.00 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сум Баян-Айраг 2-р баг “Зүүн сайрын их худаг” гэх газар /сумын төвөөс хойш 21 км/ шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч нас барсан.
2021.03.10-ны 02.00 цагийн орчимд Хөвсгөл аймаг Тариалан сум 1-р баг “Мандал 1-р баг” гэх газар /сумын төвд/ асфальтан замд суудлын автомашинууд мөргөлдөж жолооч А нас барсан
2021.03.10-ны 13.00 цагийн орчимд Увс аймаг, Цагаанхайрхан сумын 1-р баг “Үзүүрийн булаг” гэх газар /сумын төвөөс баруун хойш 65 км/ асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолооч нас баржээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 271 зөрчил ирлүүлсний 172 нийслэлд, 99 орон нутагт тус тус бүртгэгдэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна