ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:
-Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс гэртээ гараад өөрийгөө 7 хоног тусгаарласны дараа нийгмийн харилцаанд орж байгаа. Тухайн хүн бусдад халдвар тараах эрсдэл байгаа юу?
-Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг дунджаар 14 хоног ажиглан эмчилж байгаад эмнэлгээс гаргаж байгаа. 14 хоног байлгаж байгаа нь эмнэл зүйн жамыг бүрэн гүйцэд явуулж тухайн хүнийг халдваргүй болсны дараа эмнэлгээс гаргаж байгаа. Эмнэлгээс гараад 7 хоног тусгаарлагдсаны дараа тухайн хүнээс PCR шинжилгээ авахад хариу эерэг гарч болно. Энэ нь тухайн хүний өвчтэй байгааг илэрхийлэхгүй. PCR шинжилгээ нь цусанд байгаа үржих, бусдад халдварлах чадваргүй вирусийн хэлтэрхийг ч илрүүлэх чадвартай, маш мэдрэг, өндөр түвшний шинжилдэг. Эдгэрсэн хүмүүсийн цусанд үржих, халдварлах чадваргүй вирус 14-21 хоног эргэлдэж байдаг. Тиймээс эдгэрээд гарсан хүмүүсийг шинжилгээ хийлгэхийг зөвлөхгүй байгаа. Үүнийг ойлгож ААН-үүд эмнэлгээс эдгэрээд гарсан хүнээс шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй байх хэрэгтэй.
-Коронавирусийн халдварыг хүнд болон хөнгөн туссан иргэн хэдий хугацааны дараа вакцинд хамрагдаж болох вэ?
-Коронварусийн халдвар аваад эдгэрсэн хүний цусанд эсрэг бие үүссэн байдаг. Олон улсад мөрдөгдөж байгаа журам зааврыг харахад халдвар аваад эдгэснээс хойш ерөнхийдөө зургаан сарын дараа вакцин хийлгэж болно.
-Вакцинтай холбоотой хүндрэл гарвал ямар хариуцлага хүлээх вэ?
-Вакцинтай холбоотой хүндрэл гарвал яаралтай мэдэгдэх журам нь 2017 оны Эрүүл мэндийн сайдын А527 тоот тушаалын дагуу зохицуулагдаж явна. Вакцин хийлгэсний дараа иргэнд хариу урвал илэрч болно. Хариу урвал хүндрэл байдлаар үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандан хариуцсан эмч мэргэжилтнүүд дээд шатанд мэдэгдэж явна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
202.55.188.34
Хха өвчлөөд эдгээд дахлаа тогтчих юм бол яах гэж сүржигнээд байгаа юм бэ. Вакцин тариулсанаас өвчлөөд эдгээд дархлаа авчих нь хавь илүү амар юм бна. Энийг уншаад миний ойлголтоор зүгээр ард иргэдийг айлган сүрдүүлж өвчнөөр мөнгө угаалт хийж байгаа нь харагдаж бна. Цар тахал бараг биш ханиад л гээд хэлчлээ. Бас нэг хшн өнгөрсөн гэсэн короноогоор биш хатгаа болж хүндэрч үхсэн гэсэн короно хатгаа болно гэхэд итгэх арга алга ханиад л хатгаа болдог биздээ эсвэл би буруу ойлглттой бнауу. Энэ бол зүгээр ханиад юм бна
Хариулах202.126.88.196
короно чинь гол хүндрэл нь хатгаа шүү дээ уушиг нь үзргээ гүйцэтгэж чадахгүй бүтэж үхдэг өвчин гэж ойлгодог бас цуны даралт ихэсч харвалт болж хүндэрдэг аюул ихтэй шүү
122.201.24.206
Эдгэрээд гарсан хүмүүсийн маскыг сайн зүүлгэх хэрэгтэй шүү! Гадаадад эдгэрсэн тамирчид дахиж өвчилж дахин хөл хоройнд орж байсан.
Хариулах