ЭМЯ: 80 хүнээс коронавируст халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Moderator
2021/03/11

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21585 шинжилгээ хийснээс 80 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр халдвар авсан хүмүүсийн 79 нь Улаанбаатарт байгаа бол нэг хүн нь Төв аймагт бүртгэгдсэн байна. Мөн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан байна. 

Нас барсан хүний хувьд 76 настай эмэгтэй, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад 21 дэх хоног дээрээ нас баржээ. Уг хүний коронавируст халдвар нь уушигны тархмал хатгаа болон хүндэрч, нас барсан байна.