Ч.Номин сайд аа, таны эзэмшилд байсан "Тэрэлж" зочид буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулсан уу?

Moderator
2021/03/11

Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн хийсэн. Тэрбээр "Т.Чимгээгээс надад хоёр утга бүхий өргөдөл ирсэн. Нэг нь "Тэрэлж" зочид буудалд миний эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг нүүрийг минь бүдгэрүүлж хэсэгчилж олон нийтэд цацах, хоёр дахь нь намайг хоригдож байх хугацаанд амь насаа алдсан охины минь хэргийг дахин шалгаж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн. Засгийн газрын өнөөдрийн хурлаар зөвшөөрсний үндсэн дээр өнөөдөр олон нийтэд үзүүлэх гэж байна. Энэхүү бичлэг ямар зорилгоор хийгдсэн гэдгийг би мэдэхгүй байна. Би бичлэгийг та бүхэнтэй өнөөдөр анх удаа үзэх гэж байна. Нэг хүн эмэгтэй хүнийг нүцгэлээд эргүүлж тойруулан, хурууны хээг авч байгаа, нэг нь камераар бичиж байгаа дүрс бий.  Хүнийг мансууруулж байгаад хурууны хээг авч, нүцгэлэхийг зөвшөөрдөг гүйцэтгэх ажил дэлхийн хаана ч байхгүй. 

Бичлэг хийгээд Т.Чимгээгийн нөхөр рүү явуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нөхөрт нь үзүүлсэн. Монголын хууль хяналтын байгууллага миний эрхэнд халдсан. Бичлэгийг гаргаж өгөөч гэж хэлсэн. Т.Чимгээ тухайн үед 50 орчим грамм архи ууснаа санадаг, түүнээс цааш ухаан нь балартсан гэж хэлсэн" хэмээсэн юм. 

Тэгвэл мансууруулж Т.Чимгээгийн эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг Соёлын сайд Ч.Номингийн эзэмшилд байсан "Тэрэлж" зочид буудалд хийсэн үү гэх хардлага нийгэмд үүсээд байна. Т.Чимгээгийн зүгээс "Тэрэлж" зочид буудал гэж нэр заасан ч хаана байдаг талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. 

Соёлын сайд С.Номингийн Тэрэлж зочид буудал нь нийслэлийн Налайх дүүрэгт байрладаг. Монголдоо тансаг буудлуудын тоонд ордог "Тэрэлж" зочид буудлыг өнгөрсөн сар хүртэл Ч.Номин сайд эзэмшиж байсан юм. Тодруулбал, Тэрэлж зочид буудлын хуулийн этгээд болох "Тэрэлж сүйх" ХХК-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлын мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд өөрчлөгдөж Чинбатын Батхүү эзэмшиж байна. 


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.96
    2021/03/13

    1. Огт буруугүй байтлаа гурван шатны шүүхээс ял сонсох уу? 2. 1998 оны Байдыгийн зурсан ам зураг яагаад яг адилхан байна? 3. Булган яагаад таг чиг байна? 4. Маапаантай л нөхөр байна даа. Тэрэлжид буудалд хэнтэй уулзах гэж очив? 5. 50гр уугаад тасарсан гэсэн байна. Яг мансууруулсан гэж итгэхгүй бн. Уугаад согтсон юм байлгүй дээ!

    Хариулах
  • 66.181.191.94
    2021/03/12

    ene said huuheng harhaar emegtei shampanze haragdaad bolohgui um

    Хариулах
  • 202.9.46.2
    2021/03/11

    Амгаланбаатарын ну а нь бсн..гүү дээ.

    Хариулах
  • 202.131.229.246
    2021/03/11

    мөрдөн байцаагч хүн эмэгтэй хүний өрөөнд цээж нүцгэн ороод хэргээ хүлээ гээд байгаа нь сонин юм асуух өрөө байдаггүй юм уу хашаа юм

    Хариулах
  • 202.126.90.74
    2021/03/11

    Чимгээ хүн алсан нь нотлогдсон талийгч ШОтгонбилэгийн тогооч нууц амраг байсан нь ч үнэн ямар 37 он биш МАН д одоо хүртэл захиалагч нь нөлөө бүхий оршсоор байна

    Хариулах
    • 64.119.27.122
      2021/03/12

      За битгий худал залаад бай Баттулгын троллоо

    • 46.135.38.202
      2021/03/11

      Тийм нямдорж

  • 64.119.18.126
    2021/03/11

    Чимгээ гэгч эмэгтэйг зугээр л нэг 5 жил гаран хорихгуй ш дээ. Омоорцроогоод байх юм байхуй байхаа.

    Хариулах
    • 43.242.243.248
      2021/03/12

      Batalgaa bn uu. Ene emegtei zvgeer l uls turiin zolios

  • 66.181.161.119
    2021/03/11

    Chimgeg jargal tsengel hoj budald ochson gej bi bodohgvi bna awachsan hvmvs ni todorjoi bna arga hemje awache awahgvi bol erd irged arga hemje awnashv ih tewchlede

    Хариулах
  • 59.153.114.23
    2021/03/11

    Ene terelj mun bh shig bsn da dotorh tavilga ntr ni

    Хариулах
  • 66.181.190.69
    2021/03/11

    nuhurtei huuhen baij uhsene hiij buudald humuustei ochij bdgiin

    Хариулах
    • 203.91.115.46
      2021/03/11

      Хөөе юм унш аа

    • 202.9.40.59
      2021/03/11

      Hutsdag golog we chi chini jaahan yum unshij nvd tail

  • 66.181.179.54
    2021/03/11

    tereljid ochnoon buudal bii.

    Хариулах