Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар гадаадын улс орон болон ОУ-ын байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал 2020 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-тай 15 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, 9 ажил төлөвлөсөн.
Тус хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-аас 60 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэд “Шүдний гажиг заслын кабинет” өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Ингэснээр Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анх удаа “Шүдний гажиг заслын кабинет”-тай болж, дүүргийн иргэд шүдний гажиг заслын үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй, Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв болон хувийн эмнэлэгт очих шаардлагагүй эмчилгээ, үйлчилгээ авах бүрэн боломжтой боллоо.
Уг Кабинетийн нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн, “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”—ийн төлөөлөгчид, дүүргийн холбогдох албаны удирдлагууд оролцож, өнөөдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. "Шүдний гажиг заслын кабинет" нь сард шүдний эмчилгээний чиглэлээр 220-330 хүнд, гажиг заслын чиглэлээр 44 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай