БНХАУ-ын Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу гэх 15 иргэнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцжээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ноос эхлэн ажлын долоон өдөр хэлэлцсэний эцэст уг 14 этгээдийг гэм буруутай тооцон 9-12 жил хорих ял шийтгэсэн билээ.
Тодруулбал, цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг үүсгэн, түүнд элссэн зэрэг зүйл ангиар буруутгасан юм. Харин өчигдөр эл шийтгэх тогтоолыг эсэргүүцсэн 15 хүн, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валют хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. Улмаар тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдсон байна. Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авч улсын орлого болгосон юм.
Сануулахад, БНХАУ-ын 800 иргэн таван зочид буудалд хуваагдан байрлаж цахим орчинд мөнгө угааж байсныг ТЕГ, ЦЕГ-ынхан 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр илрүүлж, албадан гаргасан билээ. Тэд жуулчны визээр Монголд ирээд ажил хийж байсан нь шалгалтаар нотлогдсон.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
202.21.108.45
Сайхан хэлмэгдүүлж ээ элэгнийн хөшөөх юм аа
Хариулах64.119.18.40
nutag butsaatsan mortloo 9 oos 12 jil ogloo gene ha ha ha manai shuuh hudlaa garuud ym da
Хариулах202.9.46.231
Ингэж амьдарч байхаар хорт хавдар тусч үхээд өгөөч
192.82.67.152
800с гол зохион байгуулагч нарыг нь хорисон шд. 15 хүн гэж бичсэн байна өөрөө эхлээд уншаад ойлогчих тэгээд шүүх албан тушаалаа муул. Чамаас л дээр ажил хийж байна.
202.21.109.46
Энэ дээр ч манай Цагдаа Тагнуулынхан сайн ажилж шуурхай Шүүхд өгсөн байхшүү Харин шүүх их удаагаад мартуулчих юм даа
Хариулах202.55.188.46
manai itgedig hijagin shorond dunguj amirai goltoi deed zereger tarchlaan zowodoh gsen manaih lawl tedni tolgoig ileh hereggvide zewvvn amitad..
Хариулах202.9.40.204
Тагнуулын байгууллага үүргээ сайн гүйцэтгэсэн байна
Хариулах202.9.40.203
Эднииг оруулж ирсэн мөнгө угаах нөхцлөөр хангасан монголын талын хамтрагчидад ямар ял шиитгэл оноосон бэ??? Хэн нэгэн гадаадын мөнгө угаагч зүгэээр орж ирээд байдаг .Байрлаад ажиллаад байдаг Хил нь нээлттэй чөлөөтөэй орж гарч болдог улс юм уу энэ УЛС чинь ямар нь энгэж чөлөөтэй бизнэс хийгээд хаалт хязгаарлалтгүй галзуурцгааж болж байдаг .Ямар замбараагүй юм.тэр олон гар утас, нүөтбүүк. Машинууд нь одоо хаана байна.улсын орлого болгосон гээд эрх баригч ман-намынхан хуваагаад идсэнн үү??яасан .Ил тод мэдээлнэ үү.Ман намынхан эрх барихдаа бузар булай бүгдииг хайцаалчих юм .Ил үнэн зөв мэдээлэл өгөхгүй юм.800 хужааг оруулж ирсэн этгээдэд ямар хариуцлаг хүлээлгэв
Хариулах