Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүллээ

Moderator
2021/03/09

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.03.08/  буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоригдож байгаа Т.Чимгээтэй уулзахаар очсон. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй холбоотой мэдээлэл өгсөн. Тэрээр, энэ хүн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллах ёс зүйн эрх байх уу үгүй юу гэдгийг хөндөнө, шаардлагатай мэдээллүүдийг ил болгож УИХ-ын чуулган эхлэх үед тавина гэсэн бодолтой байгаагаа хэлсэн. Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар өнөөдөр /2021.03.09/ МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичиг илгээлээ.

Уг албан бичигт Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ёс зүйгүй мэдээлэлтэй холбоотойгоор албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан байна. Үндэсний Аюулгүй байдлын тухай хуульд зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох тухай заасан байдаг билээ. 

 

No description available.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.112
    2021/03/10

    Chatsgiig ogtaruulah ni zuv! Daraa ni janhuug shorond hii!!!

    Хариулах
  • 202.9.40.217
    2021/03/09

    Энэ е.сайд юм уу? Цагдаа шүүгч юм уу? попроод байх нь хөдөөнии сумын мангар хаа хамаагүй балиар юм ярьсан хачин амьтан хаанаас гараад ирэвээ.өнөө мэнгэтиин оронд сайд бодог хөдөө хонио хариулж унагаа даагаа маллаач 2 балиар юм ээж шигээ хүнии өөдөөс хараад заваан юм яриад эрээ цээргүй ээггүй золбин юмсуу .ховч авгай нар 2 юм байна

    Хариулах