Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзлаа. Үүний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдэд "Б.Баасанцогт гэдэг хүний өөрийнх нь компьютерээс ял төлөвлөсөн байж болзошгүй нотлох баримт гарч ирсэн. Үүн дотор С.Зоригийн хэрэгтэй холбоотой удаашруулах, өмнө нь шүүх дээр байсан зарим хэргүүдийг Б.Баасанцогт гэх хүн төлөвлөдөг байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. /Хувьтөгөлдөрийн идэр Болдбаатар нэр бүхий прокурорууд цаг нь болохоор нэрийг нь хэлнэ/.
Маргааш /өнөөдөр/ҮАБЗ хуралдах хүсэлтийг Засгийн газрын зүгээс тавина. Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд шалгах ёстой гэсэн байр сууриа Засгийн газрын зүгээс илэрхийлнэ. Хэрэв Б.Баасанцогт Шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцсон тогтоогдвол том хэмжээний асуудал болж хувирна. Үүнд ҮАБЗ- ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй.
Тэгэхээр А.Гансүх ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар цаашид ажиллах ёс зүй байх уу үгүй юу гэдгийг ҮБАЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө.
Цаашдаа шаардлагатай мэдээллүүдийг ил болгож, УИХ-ын чуулган эхлэх үед асуудлыг тавина гэж бодож байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
202.9.46.184
Энэ Баасанцогтыг яасан ч их балбах юм бэ. МИАТ-д байхдаа гэмгүй залуу шиг харагддаг байсан даа.
Хариулах202.179.2.18
Гэмт хүн би гэмтэй гэдгээ харуулаад явах уу. Явж явж хамгийн асуудалтай хүмүүс хамгийн энгийн дүр сайн гаргадаг юм. Монголоор бол хүмсаа нуусан туур шиг л гэдэг дээ.
139.5.217.114
Гансүхийг зайлуулах нь зөв
Хариулах202.179.2.18
Муу хүн боловсролтой бол туудаа төгсөрнө гэж. Ухаад байвал асуудал их бий дээ энэ хүнд
202.9.46.151
Гансүх бол 2 үзүүртэй зүү шиг маш аймшигтай, зальтай хүн. 3. Энхболдтой сүлбээтэн, бас Сү. Батболдын баз хүргэн болохоор аль ч засгийн үед газардахгүй амбицтай МАН-ын холбоотон шүү.
Хариулах66.181.161.99
Миний бичсэн сэтгэгдлийг
Хариулах66.181.161.99
Яагаад устгаад байгаа юм бэ
Хариулах66.181.161.99
Нэг хүн тухайлбал лифтэнд дур хүслээ барьж дийлэлгүй оцгоноод байсан Баасанцогт гэдэг залуу шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцсон байж магадгүй гэнэ үү?хахаха.Ямар арчаагаа алдчихсан шүүх засаглал гээчийн тухай бичээд байна вэ?Энэ монгол улсын шүүх засаглал ялзраад өмхийрөөд хараат бус байдлаа алдчихсаныг одоо л мэдэж байгаа юм шиг уран донгодох юм.Нэг хүнийг харлуулахын тулд нам дарахын тулд намаараа бүр ЗГ-ын бүрэлдэхүүнээрээ яцганатал тэмцэж байх шив.Гэнэн тэнэг ард түмний чинь дунд зохиомол жүжиг үлгэрт чинь итгэхгүй масс байгаа гэдгийг хайхрахгүй л байх шиг.Ямар ч хамаагүй аргаар МАН-аас дэвшсэн хүн ерөнхийлөгч заавал болох ёстой гэсэн арчаагүй явуургүй арга нь ард түмнийг талцуулж цус урсгасан үйлдэл рүү турхирах вий дээ.
Хариулах